Нөхрөө тагнаад үзэх үү болих уу
2017/03/03
Нөхөртэйгөө хамт амьдраад гурван жил болж байна. Нөхөр маань сүүлийн үед нэг л хүйтэн хөндий болчихлоо.
Экс нь холбогдоод байгаа юм уу? Эсвэл надад сэтгэл дундуур байгаад байгаа юм болов у? Бүү мэд. Хамт байхаараа нэг л хөмсгөө зангидсан хүн. Секс хийх тоо зай нь холдсон буурсан. Орой ажлаас ирэхэд санасан хоёр хүн эрхлээд суудаг байсан нь ч мартагдаж байх шиг байна.
Ярилцах гэхээр ярилцаж өгөхгүй юм. Ярилцах гэхээр нэг бол хэрүүлээр төгсөнө нэг бол амжилтгүй үр дүнгүй яриа болоод л өнгөрнө. Нөхрөө тагнаад үзэх үү болих уу? Яавал дээр вэ? Өмнө нь огт ийм байгаагүй.