Монголын Буудлага спортын холбоо болон буудлагын тамирчид маань өөрийн гэсэн буудлагын тиртэй болж байгаа таатай мэдээг уншигч олондоо хүргэж байгаадаа баяртай байна. Тус байр нь МБСХолбооны  Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир болон холбооны тэргүүлэгчдийн дэмжлэгтэйгээр баригдаж байгаа Буудлага Спортын Холбооны буудлагын тирний барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа аж. Буудлага спортын олон арван тамирчдын он удаан жил хүсэн хүлээсэн тус тирийг хамгийн орчин үеийн техник хэрэгсэлээр тоноглох аж. Ийнхүү бэлтгэлийн тусгай байр нөхцөл сум хэрэгсэл шаарддагаараа өндөр өртөгтэй спорт гэгддэг буудлагынхан бусдын хаяа хатавчийг гуйхгүйгээр бэлтгэлээ хийх тиртэй болж байна.

    Монголдоо ганц байдаг буудлага спортод зориулж байгуулсан бэлтгэлийн байр талбайг Техник спортын төвийнхөн эзэгнэж, ихэнхи талбайг зориулалтын бусаар ашигласанаас болж тамирчид бэлтгэл сургуулиулилтаа бүрэн дүүрэн хийж чадахгүй он удаан жил явж ирсэн. Тэгвэл тун удахгүй тамирчид маань хуучин тирэнд өндөр төлбөр төлж цаг сумаа гарзаддаг байсан цагаа ардаа орхиж, орчин үеийн шинэ тирэнд хичээллэж, илүү их амжилтыг гаргах нь дамжиггүй юм. Харин олон жил буудлагын тамирчдыг хавчин гадуурхаж, хөөж тууж байсан Техник спортын төвийнхөн "Эзэрхийлж байгаад эвдэрхий тэвшээ сахиад үлддэг эмгэний үлгэр" адилаар хөөрхийлөлтэй үлдэх нь дээ...


15 зогсоолтой 25 метрийн тир. Герман улсын Мейтон фирмийн орчин үеийн электрон байгаар тоноглогдоно.

Тамирчдын амралтын өрөө 2 давхарт байрлана.

25 метрийн тирийн талбай