Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг огцрууллаа
2017/03/10
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь найз Чой Сүүн Силтэй холбоотой төрийн нууц задруулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авлига авсан зэрэг хэрэгт холбогдоод байсан. Тиймээс тус улсын парламент огцруулах шийдвэр гаргаж байсан. Уг шийдвэрийг өнөөдөр Үндсэн хуулийн дээд шүүх хэлэлцэх хурал өнөөдөр 10:00 цагт боллоо. Шүүхийн шийдвэр дөнгөж сая гарч Пак Гын Хэг огцрох ёстой гэж шийдвэрлэв.
Ингэснээр Пак Гын Хэ шүүхийн шийдвэрээр огцорч байгаа анхны Солонгос Ерөнхийлөгч болж байгаа юм. Одоо тус улс 60 хоногийн дотор дахин сонгууль явуулах юм.