Монголын Үндэсний олимпийн хороо энэ  сарын 24-нд Их хурлаа хуралдуулах тов гаргасан.  Энэ удаагийн хурлаар МҮОХ-ын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.  МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өчигдөр тодорчээ. Тодруулбал, 
 
  • Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь,
  • Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энх,
  • Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ,
  • Хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн,
  • Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар,
  • Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир,
  • Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Халтар нар өрсөлдөх аж.