Хорвоог аргаддаг хоёрхон чавхдаст хуучир хөгжмийн эзэн
2013/11/18
Хөгжим гэдэг бол хүмүүний амьдралын бас нэгэн сэтгэлийн хөглөгч юм. Тэр дундаа монгол үндэстний хөгжмийн зэмсгийн нэг хорвоог аргадаж, хосгүй сайхан аялгууг хоёрхон чавхдасаар гаргадаг хөгжим бол хуучир. Энэхүү хөгжмийг эмэгтэй хүн голдуу тоглож харагддаг. Харин эрэгтэй хүн хуучир хөгжмөөр тоглох нь ховор.
Монголын гарын таван хуруунд багтах цөөн эрэгтэй хуучирдын нэг нь хуучир хөгжимчин МУСТА П.Отгонбаатар билээ. Тэрбээр хар багын хуучир хөгжимд дурлан бүхээ зүйлээ умартан энэ хөгжмийг зүүдлэн хонодог байсан гэдэг.
Түүний мөрөөдөл биелж 2000 онд СУИС-ийн ардын хөгжмийн ангид элсэн 2006 онд төгсөн УДБЭЧ-т хуучир хөгжимчнөөр амжилттай ажиллаж байна.
Авьяаслаг хөгжимчин маань БНСАУ-д жил гаруй хуучир хөгжмөө сурталчлаад ирсэн юм. Саяхан өөрийн анхны бие даасан цомгоо гаргасан. Цаашид ихийг хийж бүтээхийн төлөө шантралгүй явж байна даа хэмээн энгийн өгүүлэх тэрбээр залуу насанд завгүй байх дуртай нэгэн.
Түүний “OTKO VOL 1” цомог нь ардын болон сонгодог бүтээлүүдийг багтаасан нийт есөн аялгуутай. Тус цомог нь "Hi-Fi" рекордсын бүх салбаруудаар борлуулагдаж байна.
Д.Ана
Зочин · 2013/11/21
Зочин · 2013/11/20
za huuchir hugjmiig uneheer undur tuvshind ezemshsen zaluu deer n zaluu hun gehed sain sanaanii handiviin ajild mash idevhitei oroltsdog zaluu bn lee amjilt husii