Ирэх сарын 05-ны өдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Төсвийн тодотголоор архи, тамхи, автомашины онцгой албан татварыг нэмэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгохоор тусгаад байгаа. Тэгвэл төсвийн тодотголд дараах байдлаар тусгажээ.

  • Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оноос 10 хувиар, 2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцсон.

Татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

  • Харин 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус татварын хэмжээг нэмэгдүүлсэн.

 

  • Орлогын жилийн дүнд дараахь хувь хэмжээгээр тооцож, албан татвар ногдуулна

  •  Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зардал өсөж, нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ өсөх эрсдэл үүссэн болно. Иймд Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор яаралтай арга хэмжээ авч, Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоол, 2017 оны 34 дүгээр тогтоолоор онцгой албан татварын хэмжээг хоёр удаа бууруулсан. Татварын хэмжээг бууруулснаар 2017 оны төсөвт батлагдсан автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл байдал үүсээд байна. Харин дээр дурдсан хоёр удаагийн татварын бууралтыг 2017 оны долдугаар сарын 1, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай буцаан нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 оны батлагдсан хэмжээнээс 118.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна.
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ. Татвар ногдуулах хугацааг 9 сараар урагшлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ногдуулахаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хувь хүний орлогын албан татварын орлого 2017 онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
  • Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Харин татварын шатлалаас хамаарч өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын 4.0 сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна. Одоогоор 900.0 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх 5 гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байна.