Энэ оны 4-р сарын 1-нээс эхлэн онцгой албан татварын хууль хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал архи, тамхи, суудлын авто машин зэргийн татварыг нэмэгдүүлэхээр болсон бөгөөд автомашины тухайд 1500 ба түүнээс дээш хөдөлгүүрийн цилиндртэй үйлдвэрлэсэн он нь 0-3 жил бол 750.000 төгрөгийн татвар ногдуулна. 4-6 жил бол 1,6сая төгрөг, 7-9 жил бол 3,350 мянган төгрөг, 10 ба түүнээс дээш жил бол 10 сая төгрөгийн татвар ногдуулах юм байна.

Энэ сургаар ченжүүд татвар нэмэхээс өмнө олон тооны машин ачиж оруулж ирэн өндөр үнээр борлуулж байгаа гэнэ. Тодруулбал Приус 20 машин 10-12 сая төгрөгийн үнэ ханштай байгаа бөгөөд мөнгөлөг саарал өнгийн Приус 9 сая 800 мянгатай байсан бол оноосоо хамаарч 11 сая 500 болтлоо өсчээ. Харин 2008 оны цагаан приус цөөхөн тоотой байгаа ч өнгөрсөн 7 хоногт 11 сая 500 мянгатай байсан бол энэ долоо хоногт 12 сая 500 мянга болж, нэг сая төгрөгөөр огцом нэмэгджээ. Энэ үнэ цаашид ч өснө гэдгийг ченжүүд хэлж байв. Харин Приус 10, 11-үүд 6 сая 500-тай байсан бол 7 сая 500 мянга болжээ. Үүнээс доош үнэ буухгүй гэнэ. Харин худалдан авагч нар бэлэн мөнгөөр авбал 500 мянга татна, лизингээр авбал үнэ буухгүй гэв. Жижиг тэрэг урьд нь зарагдаж байснаасаа 2-3 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Одоо машины үнэ бууна гэж байхгүй улам л өснө. Он гарахаас өмнө оруулж ирсэн машинууд л иймэрхүү үнэтэй зарагдаж байгаа. Одоо орж ирэх машинууд бүр ч үнэтэй болно гэж ченжүүд хуучилжээ.

2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн гадаадаас автомашин оруулж ирэхэд суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж үйлдвэрлэсэн оноос нь хамааруулж онцгой албан татвар авна. Тухайлбал 1500 ба түүнээс дээш хөдөлгүүрийн цилиндртэй үйлдвэрлэсэн он нь 0-3 жил бол 750.000 төгрөгийн татвар ногдуулна. 4-6 жил бол 1,6сая төгрөг, 7-9 жил бол 3,350 мянган төгрөг, 10 ба түүнээс дээш жил бол 10 сая төгрөгийн татвар ногдуулах юм байна.