Хакерууд Францын Ерөнхийлөгчийн Facebook хуудсанд халджээ
2017/03/31
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Хакерууд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын Facebooк нийгмийн сүлжээн дэх хуудсанд халдан, түүн дээр "төрийн тэргүүн огцорсныг тохиолдуулан хийх үдэшлэгт” хүрэлцэн ирэхийг урьсан урилга байрлуулжээ.
Уг "арга хэмжээ" 5 дугаар сарын 7-ны өдрийн 20:00 цагт Елисейн ордонд болох аж. Энэ пост Ерөнхийлөгчийн хуудсанд нэг цаг орчим байсны эцэст алга болсон байна. Хакеруудын энэ халдлагын цаана “Франсуа Олландыг огцруулах” хөдөлгөөний идэвхтнүүд байж магадгүй гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгууль 4 дүгээр сарын 23 болон 5 дугаар сарын 7-нд хоёр үе шаттай болох ба Франсуа Олландын бүрэн эрхийн хугацаа 5 дугаар сарын 15-нд дуусах юм.
2011 онд хакерууд тухайн үед Ерөнхийлөгч байсан Никола Саркозигийн Facebook хуудсанд халдаж байсан билээ. Хакерууд түүний хуудсанд "Саркози 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзаж байна" гэсэн мэдээллийг оруулсан байна. Төрийн тэргүүн үүнээс хэдэн цагийн дараа "их улс төрөөс явах гэж байгаа" тухай мэдээллийг үгүйсгэсэн юм.
О.Барс
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг