Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ хоёр хүрэл медалийн болзол хангаад байна
2017/04/06
Тайландын “Эзэн хаан”-ы цомын тэмцээн гуравдахь өдрөө үргэлжилж байна. Уг тэмцээнд Монголын боксын шигшээ багийн тамирчид оролцож байгаа бөгөөд өнөөдөр хүрэл медалийн төлөөх тулаанууд боллоо.
Хамгийн хөнгөн буюу 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Кубын Хорхе Алехандро Грина Мертэй тулалдаж 5:0 харьцаагаар, 60 кг-ын жинд МУГТ Д.Отгондалай Тайландын Ружакран Жунтронгыг нутаг дээр нь 5:0 харьцаагаар буулган авч хүрэл медаль хүртлээ. Харин 64 кг-ын жинд Б.Чинзориг Тайландын Вуттичай Масуктай тулалдан илт давуу тоглосон боловч ялагдал хүлээлээ. Тайландын В.Масук хөмсөг нь задарч, хоёр ч удаа эмчийн тусламж авсан юм.