“ДАРХАН НЭХИЙ ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ
2013/11/21
Өнөөдөр "АСА цирк"-д 40-н жилийн түүхт үндэсний шилдэг үйлдвэр “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “ДАРХАН НЭХИЙ ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдааныхаа нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн худалдааны нээлтэд “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн төлөөллүүд болон Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан, МУСТА Д.Үүрийнтуяа нар оролцож хүрэлцэн ирсэн зочиддоо монгол ардын уртын дуугаараа ая дуу өргөсөн юм.
Мөн энэ үеэр "Дархан нэхий" ХК-ний оёдолчдын гарын ур шингэсэн нэхий дээлийг загвар өмсөгч нар өмсөн үзэсгэлэнг зорьж ирсэн хүмүүстээ сонирхууллаа. Тус үзэсгэлэн худалдааны нээлтийн хамгийн том бэлэг нь хоёр дуучны хамтран гаргасан “Язгуур” цомогт зориулан "Дархан нэхий" ХК-ийн авьяаслаг оёдолчдын урласан даалинг ахмадуудаа болон тусгай зочидодоо дурсгал болгон гардуулалаа.
Хүн бүхэн өвөл даарахгүй дулаан өвөлжихийг хүсдэг. Тэгвэл гэр бүлийн бүх гишүүдэд тохирох нэхий дээл болон савхин хүрэм, хөөрхөн үрийг тань дулаан байлгах нэхий дээл, гутлыг худалдалж авахыг хүсвэл "АСА" циркид өнөөдрөөс эхлээд 24-нийг хүртэл хугацаанд дэлгэгдэх үзэсгэлэн худалдааг зориорой.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх