Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг дэлгэж буй тэд маргааш буюу 11 сарын 26-ний 11:00 цагаас УДЭТ-ын дэргэд байрлах “Grandkhaan Irish pub”-д хэвлэлийн хурал зарлажээ.

   Хурлын үеэр энэ сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд тоглогдох 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхийн зэрэгцээ, дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхагласан "Алтан пянз"-аа Америкт хэвлүүлсэний эхний 10 ширхэг нь ирсэн талаар болон баримтат кино, ном, бэлэг дурсгалийн зүйлсийг үзэгч фенүүддээ өргөн барьж буй талаараа мэдээлэл хүргэх юм.

   Сонирхуулахад: Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчиддээ зориулан “Хурд” хамтлагийнхан ая дуугаар мэндчилэхийн зэрэгцээ гарын бэлэг гардуулаж, энэ сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд тоглогдох 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг сурвалжлах эрхийн мандатны бүртгэлийг авах юм байна. Мөн хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдийн дундаас азтай нэг сэтгүүлчийг шалгаруулан 20-н жилийн хугацаанд гаргасан бүх цомгуудын цоморлиг болсон "black box"-оо гардуулах гэнэ. Ингээд эрхэм хэвлэл сэтгүүлчид та бүхнийг маргаашын хэвлэлийн хурлад хүрэлцэн ирхийг урьж байна.



Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...