Б.ДАМДИН-ОЧИР

Ойрын үед Монголын улс төр будлиан дуулиан ихтэй байна. Эрх баригч хийгээд сөрөг хүчний намууд дотооддоотолхилцоонтой. Тэр нь задраад гарчихсан. Ядаж байхад хоёрхон сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэн нь нэр дэвших вэ гээд хаана хаанаа булаалдаж байна. Гэвч энэ бол улс төрийн намуудын эрх мэдлийн төлөөхтэмцэл төдий юм. Үүнээс дор юм “хөшигний цаана” өрнөж байгаа юм байна. Ард түмний нүднээс далд хийсэнулстөрчдийн маш аюултай байж болох зарим үйлдэл эхнээсээ задарч байх шиг.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс МАН нэг л “сонин” хуралдах болсон. Хурал л хийвэл тарна гэж үгүй. Хурлаахаалттай хийнэ. Гэтэл хийсэн хурал бүр дээрээ хэрэлдэж, бүр зодолдох дээрээ тулж байжээ. Тэгвэл тэр хаалттайхаалганы цаана “...Арай ч дээ” гэмээр үйл явдал өрнөдөг байна.

 

ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛНА ГЭЖЭЭ

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гариг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааншөнийн 02:30 цагт таржээ.

Чуулган ингэж оройтсон шалтгаан нь Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХүрэлбаатарБайнгын хорооныхоо хуралдаан дээр “...Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байна” гэж мэдэгдсэнээс болжээ. Учир нь Засгийн газраас төсвийн тодотголын үеэр Концессын тавангэрээ оруулж иржээ. ОУВС-тай гэрээ хэлцэл яригдаж байхад огт сураг нь гараагүй таван гэрээгэнэт гарч ирсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ гэрээнүүдийг нуусан гэж гишүүдүзэж байгаа юм. Одоо ОУВС энэ тухай мэдвэл хөтөлбөрөө эргэж харах нь зайлшгүй гэдгийггишүүд мөн хэлж байна. Нэг үгээр хэлбэл, үүнээс болоод ОУВС-гийн хөтөлбөр цуцлагдахадүгүй гэх газаргүй  нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна. 

Түүнчлэн эдний дотор өмнөх Засгийн газрын үед 30 гаруй сая ам.долларын Концессын гэрээавч байсан компани дахиад концесс авахаар  орж ирсэн нь гишүүдийн олонхийн дургүйцлийгхүргэсэн байна. Концессын гэрээ, жагсаалтын мэдээлэл УИХ-ын чуулганы хурал­даан болохгэж байхад гишүүдийн гарт очоогүй бай­сан нь олон түшээг бу­химдах шалтгаан болжээ.

Тиймээс Ч.Хүрэлбаатарын үг хав­рын түймэр шиг газар аваад явчихсан ажээ. Ин­гээд гишүүдтөсвийн тодот­голтой хамт оруулж ирсэн таван концессыг тал талаас нь “судлаад” эхэлсэнбайна. Чуулганы нэгдсэн хуралдаан болж байхад гишүүд бие биеийнхээ өрөөнд цугланКонцессын гэрээний талаар ярилцаж, болох болохгүй талаар мэдээлэл солилцсон байна. Улмаар УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд хэсэг гишүүн энэ асуудлаас болж ширүүхэнхэрэлдээд авсан байна. Сүүлдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал тухай чярьцгаажээ. Ингэж ингэж шөнөдөж тарсан байгаа юм.

Уржигдар буюу 17-нд хуваарийн дагуу УИХ дахь намуудын бүлэг ху­рал­дав. МАН-ын бүлэгирэх өдрүүдэд за­рим хуулийн төслүүдийг хэ­лэл­цэх ёстой байсан ч нө­гөөх Концессынгэрээ­ний асуудлыг ярьсаар хур­лаа ч хааж амжилгүй таржээ.

Бид чуулганы нэгдсэн хуралдаан болоод Бүлгийн хуралдааны үеэр ги­шүүдийн ярьснаасзаримыг нь онцлон хүргэж байна.

 

Ц.Нямдорж: ЭРДЭНЭБАТ АА, ............... МИНЬ ЧИ БОЛ ЕРӨНХИЙ САЙД БИШ АЙМГИЙН ЛДАРГА БАЦААН ЗА ЮУ

МАН-ын бүлгийн хуралдааны гол сэдэв  нь гэнэт орж ирсэн кон­цессын асуудал бай­санбөгөөд энэ нь МАК компанитай холбоотойгоор нэлээд яригджээ. УИХ-ын дэд даргаЦ.Нямдорж Ерөнхий сайдад хандаж “...Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компанидяахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Бас “Цагаан суварга” ингэж лбоссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотойолон юмыг мэднэ шүү. Ерөөсөө энэ Концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэв. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “...Үгээ бодож яриарай. “Цагаан суварга” руу эрчим хүчтатахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ” гэснээр энэ хоёр эрхмийн дундхэрүүл өрнөж, сүүлдээ зодолдохоос бусдыг гүйцээсэн байна. Бие биеэ  рүүгээ хатуу үгсийгхарамгүй шидэлцжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үгэнд ундууцсан УИХ-ын дэд даргаЦ.Нямдорж “Эрдэнэбат аа, .......... минь чи бол Ерөнхий сайд биш Аймгийн л дарга бацаан заюу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ маягаараа ашигсонирхлын зөрчил чинь гай болно” гэсэн байна.

 

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЮМ УУ, МАК-ИЙН ЕРӨНХИЙ САЙД ЮМ УУ”

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “...Энэ бол улайм цайм луйвар. Эрдэнэбат та МонголУлсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу. Тун ойлгомжгүй байна”  гэв. Энэ мэтчилэнгээр хэрүүл өдөржин өрнөсний дараа Концессын гэрээнүүдийг шалгах МАН-ынбүлгийн Ажлын хэсгийг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүнД.Тэрбишдагва ахалж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Сарангэрэл нар орж ажиллахаарболжээ. Ажлын хэсэг таван гишүүнтэй байх бөгөөд нэмж хоёр гишүүн оруулна гэсэн үг юм.

 

Д.Тэрбишдагва: ЭНЭ ИЛЭРВЭЛ ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР ЗОГСЧ МАГАДГҮЙ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “...Энэ Концессын гэрээ ил болбол ОУВС-гийн хөтөлбөр зогсчмагадгүй нөхцөл байдал үүслээ. Засгийн газар үүнийг нуучихсан байна. Хэрвээ үүнээсболоод ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээ больчихвол хариуцлагыг хэн хүлээх юм бэ?” гэжээ. Харин түүнд нь хэн ч хариу хэлээгүй байна.

 

Ц.Нямдорж: МӨНХБАТ ШИГ ИНГЭЭД ХЭЛЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

Бүлгийн хуралдааны үеэр үүсээд байгаа нөхцөл байдал болон цаг үеийн хэд хэдэнасуудлаар гишүүд байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаЖ.Мөнхбат “...Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессынгэрээний асуудал байна. Дорноговь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессынгэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээ” гэсэн байна. Түүнийг ийн хэлэхэд зарим гишүүн “...Тавантолгойтой холбоотой юм сонсогдоодбайгаа шүү” гэх зэргээр дайрч эхэлсэн аж. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “...Мөнхбатынзөв. Та нарт юм байвал Мөнхбат шиг ингээд хэлчих хэрэгтэй шүү дээ” гэсэн байна.

 

С.Бямбацогт: АН-ЫНХАНД БИШ ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЗҮҮНД ОЛС УГЛАЧИХЖЭЭ

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “...Оффшорын хууль ер нь юу болоод явчихаваа. Бид энэ хуулийг баталснаар АН-ынханд биш өөрсдийнхөө хүзүүнд олс углачихсан байна. Одоо энэ хууль С.Баярцогтод огт хамаагүй. Явсаар байгаад өөрсдөдөө халтай хуульбаталсан байна. Бид Сингапурт очоод ганц цаг худалдаж авахад асуудал үүсч, шалгуулахдээрээ тулах нь байна” гэж бүлгийн хурал дээрээ гомдол мэдүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө л “Оффшор данстай хүн төрд ажиллахгүй” гэж итгэлтэй мэдэгдэж байсан сайд нь ярьж хэлжбайснаасаа тэс өөр юм хэлсэн нь бүлгийн гишүүдэд тийм ч таатай дуулдаагүй бөгөөдүүнийгээ ч зарим нь янз бүрээр илэрхийлжээ.

 

Ө.Энхтүвшин: 2020 ОНД УНАХЫН ДОХИО ШҮҮ

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “...Засгийн газар ямар ч чиглэлгүй явж байна. Өнөөдөр биднийажиллаж байгаа байдал олдвол өлдөнө гэдэг шиг л байна. Шуудхан хэлэхэд энэ бол 2020 ондунахын дохио шүү. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг, сая ХЗДХ-ийн сайд юу гэчихэв ээ. Оффшорын хууль буруу болчихлоо гэж яриад байх юм. Ерөөсөө бид жолоодлогогүй л явжбайна” гэсэн байна.

 

М.Билэгт: АМИА ХОРЛОЖ БАЙГААТАЙ АДИЛ

УИХ-ын гишүүн М.Билэгт “...Нэг зүйлд маш их санаа зовж байна. Сая төсвийн тодотголообаталлаа. Ингэхдээ татварыг нэмэгдүүлэхгүй байх талаар анхаарах байсан юм. УдахгүйЕрөнхийлөгчийн сонгууль болно. Ийм хариуцлагатай сонгуулийн өмнө татвар нэмсэн нь амиахорлож байгаатай яг адил боллоо” гэсэн хатуу үг хэлжээ.

 

ГИШҮҮД ТАРЖ, ГУРВАН ДАРГА ҮЛДСЭН ҮҮ?

Ингээд хэрүүл уруул нь дийлдэхээ больсон Бүлгийн хуралдаанд Тавантолгойн гэрээнийасуудлыг оруулсан ч хэлэлцэж, явуулсангүй. Уг нь 50-иад гишүүн Бүлгийн хуралдаа ирсэнбайжээ.  Гэвч уурлаж бухимдаж, эсэргүүцэж гэх мэт олон шалтгаанаар цуварч гарч явсааргурван хүн үлдсэн байна. Мэдээж хэрэг, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайдЖ.Эрдэнэбат, Бүлгийн дарга Д.Хаянхярваа нар үлдсэн бололтой юм. Учир нь шаварт унасаншарын эзэн, айлын эхнэр халуун зунаар саалиа хаяад үхдэггүй гэдэг үгнүүд бий. Шарынэзэн, бас айлын эхнэр болсон гурван дарга ийн үлдэж, МАН-ын бүлгийн хурал хаалтаа хийжчадалгүй, гишүүд нь тарж одсон байна.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд буучихсан энэ өдрүүдэд МАН хурал олонтой, тэр нь хэл амихтэй, хэрүүл зодоонд хүрчих гээд юм юмтай л байна.