Монголын банк санхүүгийн зах зээлд олон улсын төлбөрийн картын системийг анхлан нэвтрүүлэгч Голомт банк бүх төрлийн зээлийн эрхтэй карт болон олон улсын эрхтэй дебит картандаа “Баярлалаа” урамшууллыг зарлаад байна.
“Баярлалаа” урамшуулал нь дээрхи картуудаар Голомт банкны болон гадаад улсууд дахь картаар үйлчлэгч байгууллагуудын карт уншигч посын машин дээр хийсэн гүйлгээ бүхэнд урамшуулал тооцохоос гадна бүх төрлийн интернэт худалдан авалтын гүйлгээнд урамшуулал тооцох томоохон давуу талтай.
 
Урамшуулалт хугацаанд эрхэм харилцагч таны хийсэн гүйлгээ бүрийн үнийн дүнгээс 0.3-0.5 хувийг сар болгон урамшуулал болгон таны картанд буцаан олгох юм.
Урамшууллын хугацаа 2013.12.31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны өөрт ойрхон байрлах салбар нэгж, 1646 лавлах утас болон www.golomtbank.com сайтын картын үйлчилгээ хэсгээс авах боломжтой.