Төрийн банк ”Яг түүн шиг” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа
2017/04/25
Монголын Улсын өнцөг булан бүрт салбартай Төрийн банкнаас хүүхдийн баярыг тохиолдуулан “Яг түүн шиг” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяныг 2017.04.25-ны өдрөөс 2017.05.30-ны хооронд зарлалаа.
“Яг түүн шиг” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянд Төрийн банкинд хүүхдийн хадгаламж шинээр нээсэн, хүүхдийн мөнгөө хадгаламжтай холбосон, Автомат хуримтлалаа Хүүхдийн хадгаламжтай холбосон, хүүхдийн хадгаламждаа нэмсэн орлогын 50,000 төгрөг тутамд тус бүр нэг сугалааны эрхтэй оролцоно.
Аянд оролцсоноор Шанхайн Диснейлэнд руу аялах хос эрхийн эзэн болохоос гадна Нэг сая төгрөгтэй хадгаламжийн дэвтэр, хүүхдийн зусланд амрах эрх, унадаг дугуй, зуны турш Парк-д тоглох эрх, “Яг түүн шиг” шоу үзэх, фото зургийн уралдаанд оролцох, Мөнгөн шагнал гэх мэт олон олон Сюрприз та бүхнийг хүлээж байна.
Аяны азтануудыг 2017.05.31-ний 20 цаг 30 минутаас Боловсрол суваг телевизээр тодруулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны лавлах 1800-1881 дугаар болон өөрт ойрхон Төрийн банкны салбар нэгжээс лавлаарай.
Хэдэн эрхтэй урамшуулалт аянд оролцохоо www.statebank.mn сайтаас шалгах боломжтой
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа