Лондон хотын Уэмбли дэвжээнд цугларах 90 мянган үзэгчдийн  өмнө Украины боксчин Владимир Кличко, Британийн боксын өсөх ирээдүйтэй од тамирчин Энтони Жошуа хоёр бямба гарагт халз тулаан хийх гэж байна.

2012 онд Олимпийн аварга болсныхоо дараа мэргэжлийн бокс руу шилжин орсон Э.Жошуагийн хувьд энэ халз тулаан нь түүний амьдрал, тамирчны замналд нь чухал үйл явдал болно. Харин хүнд жинд сүүлийн 10 гаруй жилийн турш ноёрхож байгаа боловч хамгийн сүүлийн тулаандаа ялагдсан В.Кличкогийн хувьд энэ халз тулаанд зөвхөн ялах зорилго өвөрлөн оролцож байгаа юм.
О.Барс 
montsame.mn