Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 5-р сарын 1-ны өдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр "Тэнгэрийн Модун" ТББ-ын тэргүүн Г.Батхүү ажиллаж байна.

Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга тамирчныг тодруулах,  тив, дэлхийн  тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, ахмад тамирчдын идэвхийг өрнүүлэх зорилготой аж. Тэмцээнийг МЧБМХ-ноос МЧБХ болон МЧБМХ-ны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ дүрмээр явуулана гэж хэллээ.

Тамирчдын насны ангилалыг 35-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-55 нас, 56-60 нас гэсэн насны үндсэн ангилалд өрсөлдөх аж. Оролцогчдын жингийн хувьд Ахмадын эрэгтэй 62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, -100 кг, +100 кг-ийн жингүүдэд хүч үзэх юм байна. Тэмцээн жингийн зөрүүгүй явагдана гэлээ .  

Жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнах юм байна.