Х.Бадамсүрэн “Эрдэнэт”-ийн ҮЭХ-г улаан хамгаалагчдаараа бүрдүүлэх гэж байна
2017/05/01
"Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэн Үйлдвэрчний эвлэлээр оролдож эхэллээ. Өөрөөр хэлбэл ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилготой ҮЭХ-г өөрийнхөө улаан хамгаалагчдаар бүрдүүлэхээр улайрч байна. Тодруулбал, П.Баттөр, А.Болдбаатар, Т.Соёл-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг сонгуульд өрсөлдүүлэх нэрээр шинэчлэн томилохоор зохион байгуулж байгаа аж. Уг дүрмийн бус сонгуульд оролцогчдод Х.Бадамсүрэнгийн баг далдуур дэмжлэг үзүүлж байгааг нууцалсан ч, ажилчдын дунд яриа өрнөөд эхэлжсэн байна.
Ажилчдын эрх ашгийг хамгаалах ганц байгууллага ҮЭ-ийн хорооны амыг ийнхүү барьснаар Х.Бадамсүрэнгийн засаглал төгс хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Тэрбээр ажил авсан цагаасаа хойш өөрийн тансаглал, орлогч захирлууд, зөвлөхүүдийн цалин хангамжийг л тойлохоос биш, нийт ажилчдын эрх ашгийг хамгаалсан нэг ч үг хэлж, үйлдэл хийгээгүй юм.
ubinfo.mn