Монголын гурван жүдоч бүсгүй Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2017/05/02
Монголын бөх И.Мөнхцэдэв (57 кг), П.Буянхишиг (52 кг), Э.Базаррагчаа (48 кг) нар Азербайжаны шигшээ багийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцохоор болжээ.
Эрэгтэй жүдочид нь дэлхийд дээгүүр өрсөлддөг Азербайжан улсын Жүдо бөхийн холбоо шинэчлэгдэн зохион байгуулагдаж, шинэ удирдлагтайгаар ажиллаж эхлээд байгаа юм байна.
Удирдлагын шинэ баг нь эмэгтэйчүүдийнхээ шигшээд анхаарал хандуулж байгаа аж. Тиймээс багаа хүчирхэгжүүлэх зорилгоор Монголын гурав, Украины нэг бөхийг эмэгтэйчүүдийнхээ шигшээ багт авсан байна. Украин бөх нь 2013 онд Европын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан +78 кг-ын Ирина Киндзерская юм байна.
Легионерууд ирэх долоо хоногт эхлэх лалын шашинт орнуудын эв санааны нэгдлийн цомын тэмцээнд анх удаа шинэ эх орныхоо нэрийн өмнөөс барилдах гэнэ.
Зочин · 2017/05/03
sportiin amidral gedegchin boginhon shuu dee. mongoldoo daragdaj yavsaar zodog tailsanaas gadaad ulsuudiin neriin umnuus barildaad amidral ahuigaa deeshiluulegeldee
Зочин · 2017/05/03
zail zail
Zzzz · 2017/05/02
Odoo yaay gehev duuldadgui suraggui buhchuudee yavuulsan ym bga bz
Zzzz · 2017/05/02
Odoo yaay gehev duuldadgui suraggui buhchuudee yavuulsan ym bga bz