А.Сүхбат: “За Батзориг оо, чи бид 2 дундуур тунахын зовлонгоос саллаа”
2017/05/02
Улсын Дархан Аварга А.Сүхбат, Улсын Заан Ч.Батзориг нар 1997, 1998, 1999 онд 3-н жил дараалан төрийн наадмын 5-ын даваанд тунасан бөхчүүд.
А.Сүхбат 2000 онд Улсад түрүүлчихээд Ч.Батзоригтой уулзахдаа “За Батзориг оо, чи бид 2 дундуур тунахын зовлонгоос саллаа. Миний хөгшин сайхан барилдаж санасан цолондоо хүрээрэй. Хөгшин чинь ч гэсэн цолоо ахиулж Аварга гэдэг цолонд хүрэхийг хичээе” гэсэн гэдэг.
Тэгээд яг нэг жилийн дараа хоёулаа нэг өдөр цолоо ахиулцгаасан байдаг. “Жижиг” аварга эр хүний уужим ухаантай болохоо нотолж, дөрөв дэхээ барилдаагүй. Тэрбээр ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн баяр наадмын наймын даваанд улсын заан Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, шинээр зааны болзол хангасан Д.Бумбаяр, О.Одгэрэл, Ч.Батзориг нараас ам авах болсон. Давж сурснаараа Ховдын бөхийг амалж болох байсан ч нэгэн үед барилдаж яваа хүчтэнийхээ замд дөрвөн жил дараалан хөндөлсөхийг хүсэлгүй, О.Одгэрэлийг амалж байв. Хүний чин сэтгэлээс гарсан ерөөлтэй сайхан үгэнд мөн ч их хүч, хүсэл багтаж байдгийн нэгэн илрэл юмдаа.
Сайхан хүчтэнүүд маань өнөөдөр залгамж халаагаа бэлдэж байгаа билээ.
Зочин · 2017/05/03
ed nar hend hamaatain beee