М.Зоригтын жаргал эзгүй хээрт!
2017/05/03
Хүн бүрийн шимтэн хэрэглэдэг сошиал медиа манай нийгэмд тун чиг олон хүнийг “од” болгосны нэг нь сошиал ханхүү М.Зоригт. Бизнесээс улс төрд хөл тавьсан тэрээрерэн оны ардчилсан хөдөлгөөнд оюутан залуусыг манлайлан оролцож явсан, 2000 онд Лу.Болд,Д.Баясгалан нарын хамт “Бодь” группийг үүсгэн байгуулж, одоогийн “Голомт” банкны суурийг тавьсан гээд нийгэм улс төрийн баавартай намтартай эр.
Харин 2004 онд улс төрд эргэн ирж, эргэлт буцалтгүйгээр хүч үзэх болсон тэрбээр уйтгартай, хөшүүн улс төрийн тогооноос чухамдаа сошиал медиагийн ачаар хөөрхөн пиар хийж, овойж товойж чадсан нь ёстой чадаж байгаа юманд аргагүй юм даа. Мань эрийн зураг авах хобби, тэгэх тусмаа хагас нүцгэн хөөрхөн Монгол бүсгүйчүүдийн хөрөг патиарууд ноён гишүүнийг сошиал ханхүү болгочихсон гэж болно. Тэгвэл М.Зоригт энэ удаад Монгол орныхоо бүх сум суурин газраар аялж гэрэл зургийн архив бүрдүүлэх айхтар том амбицтай төсөл боловсруулж аялалаа эхэлжээ.
Монголын толгой баячуудын нэг тэрбээр шинэ төсөлдөө Монголын үүрэн холбооны шилдэг компанийн нэг Юнителээс багагүй дэмжлэг авсанбололтой шүү. Учир нь Фэйсбүүк пост, твиттер жиргээ бүрийнхээ урд, хойно нь Юнител, Гэр интернэт, 4G гэсэн гурван үгийг л зогсоо зайгүй бичих нь ингэж хардахад хүргээд байгаа юм. Хөрөнгө чинээгээр бол толгой цохих атлаа хөдөө хээр аялж, шороо тоосонд дарагдах дуртай сошиалмений хэрэгцээнд Юнителийн 4G сүлжээ, “Гэр” интернэт үйлчилгээ ихэд таалагдсан бололтой. Түүнээс биш Монголын хур баян эрхэм бусдын бизнесийг ингэж өдөржин, шөнөжин рекламдах хүн яавч биш.
irgen · 2017/05/04
ingej yavah shig jargal haana bna aa, ataarhaj bna, kkk. gehdee stagaan ataarhal shuu