Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 1-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. 

Нийт 160 тамирчид оролцож багийн дүнгээр “Хангарьд” клуб 102 оноогоор тэргүүн байр эзэлж, “Тулга” клуб 73 оноо авч 2-р байрт, “Хан-Уул” дүүргүүдийн тамирчид 57 оноогоор 3-р байранд орлоо. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Тэнгэрийн Модун” ТББ тэргүүн Г.Батхүү спортыг дэмжин ажиласан юм. Харин энэхүү тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос зохион байгуулсан юм.

 

 

Тэмцээнд ДАШТ-ны мөнгө, хүрэл медальт, МУ-ын гавъяат тамирчин М.Хойлогдорж, ДАШТ-ны хошой мөнгөн медальт МУ-ын гавъяат тамирчин Б.Болд, МУ-ын гавъяат тамирчин, улсын арслан Д.Мөнх-эрдэнэ, ДАШТ-ын сабо бөхийн дэлхийн хошой аварга МУ-ын гавъяат тамирчин Г.Үүрцолмон, ДАШТ-ны нэг мөнгө, долоон хүрэл медальт С.Баянмөнх, Мастеруудын дэлхийн аварга Х.Цолмонбаатар, Мастеруудын дэлхийн аварга Г.Баатарсүрэн нар оролцож Монгол болон дэлхийд алдартай тамирчидтай өрсөлдөн хүч сорьсон тэмцээн болж өнгөрлөө.

Ид залуу насандаа дугуй шар дэвжээнд тэмцэлдэн явсан ахмад бөхчүүд энэхүү тэмцээнийг хоног тоолон хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй юм. Уншигч та бүхэнд Мастеруудын УАШТ-ий дүнг дэлгэрэнгүй танилцуулж байна.

 

 

36-40 насны ангилал

62 кг: 1.М.Давааням (Женко) 2.Н.Мөнх-Эрдэнэ (Хан-Уул) 3.Б.Сайнбаяр (Арслан)

70 кг: 1.Д.Энхбаяр (Арслан) 2.Д.Ганхуяг (Арслан) 3.Д.Ганхуяг (Хангарьд), М.Уртнасан (Тулгат)

78 кг: 1.Ш.Батбаатар (Цастын барс) 2.Л.Урианхай (Хан-Уул) 3.Н.Ганхуяг (Өнө мөнх Монгол), Ш.Энхбаяр (Арслан)

88 кг: 1.Б.Содномпил (Хангарьд) 2.Б.Идэрсайхан (Хангарьд) 3.Б.Эрдэнэ-Очир (Хан-Уул), Б.Баянсан (Хан-Уул)

-100 кг: 1.М.Майнбаяр (Налайх Мө-Хүчтэн) 2.И.Отгонбаатар (Замчин) 3.Я.Нандинбаяр (Их шавь), А.Мөнхбаатар (Багануур)

+100 кг: 1.Д.Амгаланбаатар (Тулгат) 2.Б.Сүхбаатар (Дархан-Хасу) 3.Г.Отгонбаатар (Дорнод), Д.Амгаланбаатар (Баянзүрх)

 

41-45 насны ангилал

62 кг: 1.Т.Батнасан (Хангарьд) 2.Т.Түмэн (Дархан-Хасу) 3.Ж.Хурц (Хан-Уул), Н.Одгэрэл (Говь-Алтай)

70 кг: 1.Н.Баатар (Тулгат) 2.С.Энхбаатар (Тулгат) 3.С.Ганбаатар (Өвөрхангай), З.Болдбаатар (Тулгат)

78 кг: 1.Ч.Пүрэвбаяр (Арслан) 2.Н.Очирхуяг (Өнө мөнх Монгол) 3.Б.Эрдэнэбаяр (Тулгат), Б.Азархад (Хан-Уул)

88 кг: 1.Д.Ганбат (Тулгат) 2.Б.Ганбат (Өнө мөнх Монгол) 3.Л.Нямчулуун (Тулгат), Ч.Баттулга (Тулгат)

-100 кг: 1.Л.Наранбаатар (Өвөрхангай) 2.Т.Гансүх (Тулгат) 3.М.Жамьянпүрэв (Өвөрхангай), Н.Алзахгүйбаатар (Элит хийц)

+100 кг: 1.Ш.Баянмөнх (Дархан-Хасу) 2.Ц.Жамсран (Өвөрхангай) 3.Ц.Гантөгс (Арслан), А.Баттогтох (Хангарьд)

46-50 насны ангилал

62 кг: 1.Г.Баатарсүрэн (Хангарьд) 2.М.Мөнхжаргал (Налайх Мө-Хүчтэн) 3.М.Отгонбаяр (Хангарьд), С.Цогтбаяр (Өвөрхангай)

70 кг: 1.Х.Нямдорж (Хангарьд) 2.Д.Алтанбаатар (Цастын барс) 3.Д.Баттөмөр (Хангарьд), Б.Алтанзул (Өнө мөнх Монгол)

78 кг: 1.Г.Амарбаяр (Өнө мөнх Монгол) 2.Д.Мөнх-Эрдэнэ (Өнө мөнх Монгол) 3.Б.Төмөрбаатар (ЦЕГ-Хүч), Б.Отгон (Хангарьд)

88 кг: 1.О.Баатархүү (Хөвсгөл) 2.М.Эрдэнэ-Очир (Өнө мөнх Монгол) 3.Ц.Анхбаяр (Цастын барс)

-100 кг: 1.Г.Эрдэнэбаяр (ЦЕГ-Хүч) 2.Ч.Амарсанаа (Хангарьд) 3.С.Бадамхорол (Хангарьд), Д.Мөнхчулуун (Налайх Мө-Хүчтэн)

+100 кг: 1.Б.Пүрэвсүрэн (Говь-Алтай) 2.К.Канат (Налайх Мө-Хүчтэн) 3.Б.Ганбат (Өвөрхангай)

 

51-55 насны ангилал

62 кг: 1.М.Цогтсайхан (Тулгат) 2.Е.Чулуунбаатар (Дархан-Хасу) 3.Д.Ганбат (Хангарьд)

70 кг: 1.О.Нарангэрэл (Тулгат) 2.Х.Ганболд (Женко) 3.С.Батчулуун (Баянгол)

78 кг: 1.Д.Алтаншагай (Алдар) 2.Г.Үүрцолмон (Цастын барс) 3.Б.Чинбат (Женко), Н.Мөнхбат (Сонгинохайрхан)

88 кг: 1.Н.Саранцогт (Хангарьд) 2.С.Баярсайхан (Хангарьд)

-100 кг: 1.Ж.Цанадэлэг (Замчин) 2.Т.Сэргэлэн (Дархан-Хасу)

+100 кг: 1.Д.Мөнх-Эрдэнэ (Хан-Уул) 2.Д.Пүрэвжав (Говь-Алтай)

55-60насны ангилал

62 кг: 1.Ш.Пэрэнлэй (Хангарьд) 2.Г.Энхбат (Алдар)

70 кг: 1.Д.Давааням (Цастын барс) 2.Д.Жавхлантөгс (Хангарьд) 3.Г.Буянтогтох (Замчин), Ц.Бат-Эрдэнэ (Налайх Мө-Хүчтэн)

78 кг: 1.Ө.Насанжаргал (Өвөрхангай) 2.Д.Хасбаатар (Хангарьд) 3.Ё.Батчулуун (ҮБТДС), С.Баасанчулуун (Тулгат)

88 кг: 1.Р.Нэргүй (Хан-Уул) 2.Г.Бямбасүрэн (Хан-Уул) 3.Г.Батмөнх (Хан-Уул), Д.Ганболд (Дархан-Хасу)

-100 кг: 1.Б.Болд (Женко) 2.Ц.Дуламсүрэн (Хан-Уул) 3.Б.Зоригт (Цастын барс)

+100 кг: 1.Б.Баттөр (Цастын барс) 2.Ч.Гочоосүрэн (Алдар) 3.Г.Буянтогтох (Алдар), Ж.Лхагвасүрэн (Хангарьд)