МАН-ын Бага хурлаас 2017 оны Ерөнхийлөгчид намаа төлөөлж, намын дарга М.Энхболд оролцохоор болсон.  УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарын дунд санал хураалт явуулахад М.Энхболд 222, Ц.Нямдорж 37 санал авсан юм. 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "М.Энхболд даргад амжилт хүсье. Ийм дүн гарна гэдгийг би таамаглаж байсан болохоор цочирдож хүлээн авсангүй. Хариуцлагатай сонгууль дөхөж байна. Монгол түмний Төрийн тэргүүн байна гэдэг бол асар их хариуцлага байдаг. М.Энхболд дарга энэ удаагийн сонгуульд ялж Төрийн тэргүүн болох ерөөлийг дэвшүүлж амжилт хүсч байна. Би М.Энхболд даргын сонгуульд чадах ядахаараа ажиллах болно. Намайг дэмжиж байсан бүх хүмүүс минь Ц.Нямдорж явж байна гэж бодоод М.Энхболд даргыг дэмжээрэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Бид энэ сонгуулийн цаана гарах байх гэж найдаж байна" гэлээ.