Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дуусах шатандаа орлоо.

Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Н.Мөнхсайхан, зөвлөх дасгалжуулагч Д.Банди нарын удирдлага дор есөн боксчин оролцсоноос өчигдөр 49 кг-д Г.Ган-Эрдэнэ БНХАУ-ын боксчин Хи Жун Жуныг, 60 кг-д гавьяат тамирчин Д.Отгондалай Казахстаны А.Курметовыг, 64 кг-д Б.Чинзориг Индонезийн Сарохатуа Лумбантобиныг, 69 кг-д Б.Түвшинбат Энэтхэгийн Манож Кумарыг ялж, хүрэл медалийн болзол хангав. Манай боксчид ийнхүү Ханбургт болох ДАШТ-д оролцох эрхээ хүртэж, өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдах юм. Монголын дөрвөн боксчны хагас шигшээд өрсөлдөх учраануудыг нь дурдая. Г.Ган-Эрдэнэ Филиппины Р.Ладонтой, гавьяат тамирчин Д.Отгондалай Энэтхэгийн Ш.Тапатай, Б.Чинзориг Киргизстаны Н.Кобашевтай, Б.Түвшинбат Казахстаны А.Жусуповтой тус тус хүч үзэх юм байна. 

Манай дөрвөн боксчин мөнгөн медалийн төлөө тулалданаМанай дөрвөн боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана