МАХН-ынхан өнөөдөр 12.30 цагт Тусгаар тогтнолын ордны гадаа жагсаалаа эхэллээ. МАХН өнгөрөгч баасан гарагт Бага чуулганаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон.

 Харин үүний өмнө шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүйг мэдэгдсэн учир  шүүхийн байгууллагад улстөрийн нөлөөлөл үзүүлэхгүй байхыг төрийн гурван өндөрлөгөөс шаардан, албан бичиг илгээсэн билээ.

Тэд намын даргаа Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хэмээн үзэж, ийнхүү жагсаж байгаа аж. Тэд 14  хоногийн турш 10:00-16:00 цагийн хооронд МАН-ын байрны гадна шүгэлтэй жагсаал хийх юм байна.