Хулгайч муур шиг “Хаан банк”-ийг хаагаад өгөөч
2017/05/15
Хаан банк Монголын шилдэг 100 ААН-ийн гуравт эрэмбэлэгдсэн хэмээн өөрсдийгөө сурталчилж байна. Гэвч сурталчилж байгаа шигээ мундаг шилдэг нь биш, харин адгаасаа гурав дахь нь гэж хэлж болно. Ингэж хэлж байгааг дараах жишээнүүд батална.
Жишээ №1 Мөнхийн хүлээлт-чирэгдэл
Өнөөдөр Хаан банкны аль ч салбар дээр очоод үзээрэй. Мөнхийн хүлээлт. Нэг дугаар авахад таны урьд 50-100 хүн байх нь энгийн үзэгдэл. Иргэдэд үйлчлэх 5-10 цонхтой нь тэдгээрийн 2-3 нь л ажиллана. Ажиллахдаа туршилт, дадлагын хүүхдүүд бололтой асар удаан үйлчилдэг.
Жишээ №2 Хулгайч муур шиг шимтгэлээ нэмдэг
2009 оноос эхлэн гүйлгээ бүрээс 100 төгрөг суутгадаг болчихсон. Ингэхдээ харилцагчиддаа мэдэгдэлгүйгээр залилангийн аргаар маш чимээгүй байдлаар л 100 төгрөг авдаг болчихсон. Гэтэл 2016 оны наймдугаар сарын нэгэн буюу хамаг амьтны амралт зугаалгын үеэр мөн л харилцагчиддаа мэдэгдэлгүй гэнэт л нэг өдөр 150-200 төгрөг авдаг болчихсон байна. Гүйлгээний шимтгэлийг бүхэл бүтэн хоёр дахин нугалж байх нь шударга зүйл мөн үү. Та өдөрт өөрийн данснаасаа таван удаа мөнгө авбал нэг мянган төгрөг суутгагдана гэсэн үг. Тэнд мөнгөө хийсний төлөө ингэж том шийтгүүлэх хэрэг байна уу.
Жишээ №3 Ажилчид нь мөнгө хувьдаа завшдаг
Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас хотод оюутан болон ирсэн охиныг төлбөрөө хийгээгүй гэдэг шалтгаанаар сургуулиас нь хөөх дээрээ тулаад байгаа аж. Уг нь охиныг намар сургуульдаа явахад нь аав ээж нь сургуулийнх нь данс руу төлбөрийн мөнгийг нь шилжүүлжээ. Төлбөр төлсөн баримт ч байгаа аж. Гэвч сургуулийн дансанд охины сургалтын төлбөр ороогүй учраас анх шилжүүлэг хийсэн сумын Хаан банканд хандсан байна. Тэдний хүсэлтэд Хаан банкны одоогийн эрхлэгч А.Отгонтуяа "шалгаж үзэхэд танай хүүхдийн хувийн дансанд орсон байна” гэх тайлбарыг өгчээ. Өөрөөр хэлбэл сургуулийн данс руу бус харин охиных нь данс руу сургалтын төлбөрийг нь шилжүүлчихсэн тухай тайлбарлаж л дээ. Тэгсэн мөртлөө төлбөр төлсөн баримт дээр сургуулийн данс руу шилжүүллээ гээд биччихсэн байгаа юм. Ингээд л нэг гэр бүл маргаан дэгдээж орхиж. Охин ч мөнгө аваагүй, дансанд нь мөнгө орж ирээгүй гэдгээ эцэг эхдээ хэлж дахин Хаан банканд хандахад ажлаасаа халагдсан теллер н.Ганчимэг гэх бүсгүй сургалтын төлбөрийг нь бэлнээр аваачиж өгөөд "Сүртэй юм. Дуугүй байгаарай” гэж заналхийлчихээд явсан байна.
Жишээ №4 Амралтын өдөр иргэдийг чирэгдүүлдэг ганц банк
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнуудын ихэнх салбар амралтын өдөр амарч, цөөн салбар нь ажилладаг. Гэтэл Хаан банкны бүх салбар амардаг. Өөрөөр хэлбэл иргэн та данснаасаа яаралтай мөнгө авах хэрэг гарвал заавал амралтын өдөр л авна. Та үхэх гэж байсан ч тус банкныханд хамааралгүй. Нэг ийм гаж тогтолцоотой.
Жишээ №5 Сүлжээ нь байнга доголддог
Хүнд суртал, дугаарлалт ихтэй болохоор тус банкнаас энэхүү оочир дарааллыг багасгах зорилгоор Экспресс банк буюу өөрөө өөртөө үйлчлэх банкийг ажиллуулж эхэлсэн. Гэвч үүнээс болсон гэлтэй АТМ-ын сүлжээ нь байсхийгээд л тасарчихдаг боллоо. Тэр тусмаа банк ажиллахгүй амралтын өдөр тасарч, иргэдийг бухимдуулдаг. Үнэндээ тус банканд л итгэж өөрийн хөрөнгөө хадгалуулчхаад олон удаа системийн доголдол гэгч зүйлээс болж хохирч байхад яаралтай арга хэмжээ авахын оронд мөрөө хавчиж, толгой сэгсэрч зогсоо банкны ажилчдыг харахаар бухимдал төрөхөөс ч яах билээ.
Жишээ №6 “Хаан банк” нь харилцагчдынхаа дансыг найдвартай хамгаалж чаддаггүй
“Хаан банк”-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон түүхтэй. Түүний дансанд хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа зарлага хэлбэрээр гарчээ. Хоёр сая төгрөгийн зарлага хаашаа, яаж гарсан шилжсэн талаар буюу данснаас нь мөнгө гэнэт алга болсон асуудлаар харилцагч Д.Анхбаяр Хаан банкинд өөрийн биеэр хандан асуухад “Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Бид шийдэж мэдэхгүй учир цагдаад ханд” гэх хариуг өгчээ. Хамгийн ноцтой нь “Хаан банк” нь харилцагчдынхаа дансыг найдвартай хамгаалж чаддаггүй гэдгийг энэ үйл явдал тод харууллаа. Битүүмжлэл сайтай, найдвартай, итгэлтэй гэх Хаан банкны харилцагчийн данснаас мөнгө ор, мөргүй алга болсон нь найдваргүй банк гэдгийг нотолж байна.
Жишээ№7 Хуурамч мөнгө үйлчлүүлэгчид өгдөг
Мөнгө тоолдог машин тухайн мөнгө хуурамч мөн эсэхийг тогтоодог. Гэвч зарим тохиолдолд хуурамч мөнгө арилжааны банканд ирдэг. Хуурамч мөнгө авсан теллер нэг бол цалингаасаа хасуулна, эсвэл үйлчлүүлэгчид сэмээрхэн өгдөг байна. Яг ийм хэрэг 2016-07-27-ны өдрийн 11 цагийн орчим Хаан банкны Хархорин салбарт гарсан. Тодруулбал тус салбараар үйлчлүүлсэн нэр дээрх Хаан банкны данснаас 4 463 000 төгрөг бэлнээр нь авсан байна. Харин үйлчлүүлэгчид өгсөн мөнгөн дунд хуурамч 20 000 төгрөгийн дэвсгэрт байсныг “Хас” банкан дахь хадгаламжиндаа хийхээр үйлчлүүлж байхдаа мэджээ. Улмаар хуурамч мөнгөн тэмдэгт өгсөн асуудлаар эргээд Хаан банканд хандахад үл ойлголцол гарсан байна. Үүний улмаас үйлчлүүлэгч ухаан алдаж эмнэлгийн тусламж авахад хүрчээ.
Энэ мэтээр тус банкны нотой ноцтой үйлдэл хөвөрсөөр байх болно. Ийм байхад тус банк Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй юу гэдгийг эрх баригчид бодох ёстой. Хэрвээ хариуцлагагүй Хаан банкийг хаавал бусад банканд анхааруулга болж үйл ажиллагаа сайжруулах дохио болох юм.
Болдбаатар · 2018/02/16
Хаан банкны АТМ нь хаа сайгүй их express банктай болохоор хүмүүст хэрэглэхэд их сайхан болсон юм. Бусад банкууд express байтугай ердийн АТМ ч олддоггүй хэцүү шүү дээ. Тэгээд л Хаан банк МОНОПОЛ болж байгаан. Би хуучин картаа солиулах гээд очероос нь айгаад жил болж байшдээ. Гэхдээ express bank нь гоё л доо. Хаан банк гэхдээ үйлчлүүлэгчдээс дураараа мөнгө суутгамааргүй байна.
ganaa · 2017/05/16
Songolt arivan bain ingej buhimdah shaardlga bain u oir bankaar uilchilgee avch bolon shu de kart ,net baihad bank amrah yamar hamaa bn 1 hun buhimdlaa geed yahav de mobie heden sayiin zarlga gargan atm husneeree mungui av ene talagdahui bol bankaa solin biz de
ganaa · 2017/05/16
Songolt arivan bain ingej buhimdah shaardlga bain u oir bankaar uilchilgee avch bolon shu de kart ,net baihad bank amrah yamar hamaa bn 1 hun buhimdlaa geed yahav de mobie heden sayiin zarlga gargan atm husneeree mungui av ene talagdahui bol bankaa solin biz de
fdhfgh · 2017/05/16
хуулга аваад харахаар дандаа 100,150,200 гэсэн гүйлгээ байдаг
fdhfgh · 2017/05/16
байнга оочертэй бухимдмаар газар
Зочин · 2017/05/16
Tiim shuu yag unen
Зочин · 2017/05/16
Tiim shuu yag unen
Зочин · 2017/05/16
Терийн банк бур аймаар ГХЯ ны тэнд 3000 тегрег хийх гэж унтсан 1 хун ажиллаад дэндуу удаан залуу зуний эрч хуч байхгуй ажлын цагтаа байдаггуй хоосон цонхоо хаавал таарна
Зочин · 2017/05/16
Терийн банк бур аймаар ГХЯ ны тэнд 3000 тегрег хийх гэж унтсан 1 хун ажиллаад дэндуу удаан залуу зуний эрч хуч байхгуй ажлын цагтаа байдаггуй хоосон цонхоо хаавал таарна
Зочин · 2017/05/16
Терийн банк бур аймаар ГХЯ ны тэнд 3000 тегрег хийх гэж унтсан 1 хун ажиллаад дэндуу удаан залуу зуний эрч хуч байхгуй ажлын цагтаа байдаггуй хоосон цонхоо хаавал таарна
Зочин · 2017/05/16
Терийн банк бур аймаар ГХЯ ны тэнд 3000 тегрег хийх гэж унтсан 1 хун ажиллаад дэндуу удаан залуу зуний эрч хуч байхгуй ажлын цагтаа байдаггуй хоосон цонхоо хаавал таарна
Зочин · 2017/05/16
Хулээлгэдэг мертлее 00 байдаггуй лав Зайсанд оюутнуудын банк шиг байдаг суух сандал ахмадуудад олдоггуй оочергуй уйлчилж болохгуй юу
Зочин · 2017/05/16
Хулээлгэдэг мертлее 00 байдаггуй лав Зайсанд оюутнуудын банк шиг байдаг суух сандал ахмадуудад олдоггуй оочергуй уйлчилж болохгуй юу
Зочин · 2017/05/16
Хулээлгэдэг мертлее 00 байдаггуй лав Зайсанд оюутнуудын банк шиг байдаг суух сандал ахмадуудад олдоггуй оочергуй уйлчилж болохгуй юу
Зочин · 2017/05/16
Хулээлгэдэг мертлее 00 байдаггуй лав Зайсанд оюутнуудын банк шиг байдаг суух сандал ахмадуудад олдоггуй оочергуй уйлчилж болохгуй юу
Зочин · 2017/05/16
Хулээлгэдэг мертлее 00 байдаггуй лав Зайсанд оюутнуудын банк шиг байдаг суух сандал ахмадуудад олдоггуй оочергуй уйлчилж болохгуй юу
uilchuulegch · 2017/05/16
XAAN bank -nd oroxoos durgui xurdeg, buun oocher dugaar. Bur XAAN bankaar uilchluumer gej xuniig xaraaval yag onono shuu.... Unen goloosoo durgui xurdeg
Зочин · 2017/05/16
Зөв өөр банкаар үйлчлүүлье Гадны нөхдийг дэмждэгээ л больцгоо тэгээд болношдээ
zochin · 2017/05/16
ATM iin shimtgel n bas 150 bolood nemchihsen bn lee... saihan shimchhiimaa neeree...
Tvriin bank · 2017/05/16
Tvriin bank bas hyyramch mvnge vgdeg vvrcedee hvleedeggvi
Зайсангийн ХААН банкны ажилтнууд гэх 3-4 хүн ширээний ард суух бөгөөд яг хаалганы · 2017/05/15
Зайсангийн ХААН банкны 3-4 хүн ширээний ард харагдах бөгөөд тэдний зөвхөн нэг нь л олонд үйлчилдэг. Хаалганы хажууд суудаг нэгэн. ХААН банкаар Төрийн их, дээд сургуулийг үйлчлүүлдэгээ болиоч ээ. ХААИС хамгийн түрүүн болиоч ээ.
Зөвлөгч · 2017/05/15
Ийм хариуцлагагүй банкаар үйлчлүүлэхээ бльчихоочээ. Үйлчлүүлэгч үгүй бол аяндаа банк дампуурна биз дээ. Ер нь хамгийн хогийн үйлчилгээтэй банк гэдгийг мэднэ, бүгдээрээ өөр банкаар л үйлчлүүлье, өөр гарч байхгүй.
naruto · 2017/05/15
ГАДНЫ ЗАХИРАЛ ӨӨР Ш ДЭЭ. БИД ДААНЧ АРЧААГҮЙ. ОДООО ЯАЯ ГЭХЭВ. ОДОО УЛАМ МУУДНА ДАА. ХЯТАДААС БАНК ОРЖ ИРЭХЭЭР БУДАА
zochin · 2017/05/15
iimerhv balai bankiig zailuulj boldoggui yum bh daa darga nar n bayjij duuslaa
Чагнаа · 2017/05/15
Нээрээ ийм юм болсон бол яадаг ч юм билээ дээ. Ер нь бүх банкны үйлчлэх цонхны 30 хувь нь ажилладаг шүү дээ. Бусад нь бодвол бүрэн цалингаа авдаг болоод л тэгж хийдүүлдэг байх даа... Манай банкууд аа гэж ... яана даа яана...