Сүүлийн үед нам жим байсан топ модель Д.Пүрэвсүрэнгийн талаар нэгэн яриа дэгдсэн нь түүнийг порно буюу насанд хүрэгчдийн кинонд тоглон бүүр нүцгэлсэн гэх яриа байв.

Тиймээс энэ талаар тодруулахаар түүнийг "Mobile News" буландаа урьсан юм.

Тэрээр энэ мэдээллийг эрс няцаан "Би кинонд тоглож байгаа нь үнэн. Гэхдээ би эротик болоод насанд хүрэгчдийн төрлийн кинонд хэзээ ч тоглохгүй" гэж хариулсан юм. Харин түүний тоглож буй шинэ кино нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тухай кино аж. Одоогоор шинэ киноны зураг авалт 45 хувьтай явагдаж байгаа бөгөөд тэрээр шинэ уран бүтээлийнхээ талаар анх удаа бидэнд мэдээлэл өгч байгаа юм.

Өнгөрсөн онд бяцхан охинтой болсон топ модель Пүрэвсүрэн нэг хэсэг уран бүтээлийн хувьд нам жим байсан ч одоо ажилдаа эргэн орж, зав чөлөө муутай байгаа аж. Ямартаа ч түүний тоглож буй кино дэлгэцнээ гарч, манай нийгэмд аль хэдийнэ бий болсон ч төдийлөн хөндөж гаргадаггүй эмэгтэйчүүдийн хүчирхийллийн тухай түүнтэй хэрхэн тэмцэх үйл явдлыг энэ бүтээлээрээ харуулахаар жүжигчин бүсгүй тун завгүй явна. 

Mobile NEWS бэлтгэсэн. С.Отгон