Татгалзахын аргагүй Тансаг аялал, АНУ-д Таныг УРЬЖ байна
2017/06/02
Luxury Travel LLC-ийн танилцах аялалд таныг урьж байна. Тус аялал нь Оскарын 90 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг үзэж сонирхох, мөн АНУ-ын Лас-Вегас - Гранд Каньон - Лос Анжелес гэсэн маршрутаар зохион байгуулагдана. Аяллын нэг хүний нийт зардал 4500 ам.доллар болно. Гайхалтай нь ТА 1300 Ам доллар төлөөд манай компанийн танилцах аялалд хамрагдах боломжийг олгож байгаа юм. Манай танилцах аялалд олны танил уран бүтээлч залуус оролцох бөгөөд та бидэнтэй нэг баг болон аялах болно.
Танилцах аяллын хөтөлбөр
ОСКАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ АЯЛАЛ ЛАС-ВЕГАС – ГРАНД КАНЬОН - ЛОС АНЖЕЛЕС ХОТЫН АЯЛАЛ
7 шөнө 8 өдөр
Өдөр 1. ULAANBAATAR – INCHEON – LAS VEGAS
Аяллын баг Улаанбаатараас Инчон уруу Korean Air компанийн Airbus 330-300 агаарын хөлгөөр, Инчоноос Boeing 777-300 ER агаарын хөлгөөр Лас-Вегасыг зорин тив алгасан Номхон далай дээгүүр тав тухтай аялна. Лас-Вегасын “Mc Carran” Олон Улсын Нисэх Онгоцны буудалд биднийг аяллын хөтөч тосно. “Circus Circus” зочид буудалд байрлаж урт замын алжаалаа тайлан амарцгаана.
Өдөр 2. LAS VEGAS
Чөлөөт өдөр: Буудалдаа амрах, казино тоглох, дэлгүүр хэсэх боломжтой. Оройдоо дэлхийн зугаа цэнгэлийн хот Лас-Вегасын шөнийн амьдралтай танилцах аялалд явна. Аялал өндөрлөөд “Circus Circus” зочид буудалдаа ирж амарна.
Өдөр 3. LAS VEGAS – GRAND CANYON
Өглөө 07:00 цагаас аяллын автобусаар Лас-Вегасаас Гранд Каньон үндэсний парк уруу хөдөлж өдөртөө ирж бүтэн 2 цагийн туршид аялан онц сонирхолтой түүхэн дурсгалт газруудаар зочилно. Үргэлжлүүлээд хамгаалалтын бүс гэх Өмнөд Ирмэг буюу \ South Rim \–ийн 1 Милл /1600 метр/-ийн гүн хавцал, эгц урагш чиглэсэн нарийн хавцал, өгсүүр дээшлэх шовх хавцал, унтарсан галт уул, мушгиран эргэлдэх Colorado мөрнөөр завь хөлөглөн аялна. Мөн та 25 минутын турш нисдэг тэргээр Гранд Каньонийн үнэлж баршгүй гайхалтай байгалийн тогтоц, хил хязгааргүй үргэлжлэх үзэсгэлэнг харна. Тэндээс аяллын автобусаар Лас-Вегас уруу буцаж “Circus Circus” буудалдаа ирж амарна.
Өдөр 4. LAS VEGAS – LOS ANGELES
Өглөө 09.00 цагт Лас-Вегасаас Лос Анжелес уруу аяллын тохилог автобусаар хөдөлнө. Ойролцоогоор 5 цаг 30 минут явж очно. Орой нь LAX South Travelodge зочид буудалд ирж амарна.
Өдөр 5. OSCAR – Los Angeles
Дэлхийн кино урлагийн их наадам Оскарын арга хэмжээнд зочилно. Үргэлжлүүлээд 22:00 цагт АНУ дахь Монголчуудын улаан хивсний ёслолд оролцоно. Аяллын багийн уран бүтээлчдийн урлагийн тоглолт LAX South Travelodge зочид буудлын хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд болно.
Өдөр 6. UNIVERSAL STUDIO – Los Angeles
Өглөө 09.00 цагт аяллын автобусаар ээлжит аялалдаа гарна. Бүхэл өдөржингөө Лос Анжелесийн Hollywood дахь Universal Studios-оор аялж өдрийг хөгжилтэй өнгөрөөх болно. Кино оддын сэтгэл хөдлөм адал явдлууд болон кинонуудыг хэрхэн яаж хийж бүтээж байгааг та Universal Studios-д бодитоор нь үзэж танилцана. Өдрийн аялал өндөрлөн буудалдаа ирж амарна.
Өдөр 7. HOLLYWOOD – Los Angeles
Өглөө 09.00 цагаас аяллын автобусаар Лос Анжелес мөн Холливүүдээр 4-5 цаг үргэлжлэх хотын аялал хийнэ. Үдээс хойш буудалдаа амрах мөн дэлгүүр хэсэх, далайн эргээр зугаалах боломжтой.
Өдөр 8. LOS ANGELES – Incheon – ULAANBAATAR
11:00 цагт Лос Анжелесийн нисэх онгоцны буудлаас Инчон уруу Korean Air компанийн Boeing 777-300 ER агаарын хөлгөөр, Airbus 330-300 агаарын хөлгөөр Инчоноос Улаанбаатарыг зорин бидний мартагдашгүй дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг та http://www.facebook.com/tansagaylal
http://twitter.com/tansagaylal
http://www.instagram.com/tansagaylal
http://tansagaylal.com сайтаас аваарай.
Татгалзахын аргагүй
Тансаг аялалд АНУ-д
Таныг УРЬЖ байна.
Утас: 90000915, 90000935.