Сэтгэлээр унаад байгаа нөхрөө яаж сэргээх вэ
2017/06/05
Нөхрийн ажиллаж байсан газар нь дампуураад одоо нөхөр маань ажилгүй гэртээ байгаа юмаа. Өөрийнхөө хүссэн ажилдаа орох гээд анкет бөглөхөөр өнөөх газрууд нь авахгүй. Өөрөө болохоор хар бор ажил хийхгүй гээд гэртээ байгаад байх юм. Гэртээ байхаараа мөнгөгүй болоод тэрнээсээ болж бухимдангуй болоод байна. Ядаж таксинд халтууранд яв гэхээр үгүй гэх юм. Гэрт байгаад байхаар өөртөө итгэлгүй, нэг тийм унжуу дорой болчихжээ. Би ч аргадаад л байгаа. Яавал хуучин шиг нь өөртөө итгэлтэй болгох вэ? Цалингаа бариадгэртээ орохоосоо ч санаа зовж эхэлж байх шиг.