Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Голден Стэйт” багийн довтлогч Мэтт Барнс эмэгтэй хүнд халдсаны учир 10 өдөр нийгэмд тустай хөдөлмөр хийх "ялаар шийтгүүлжээ". Энэ тухай AFP агентлаг мэдээллээ.

 

М.Барнс Калифорни муж улсад "ялаа эдлэх" аж. 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр М.Барнс Нью-Йоркийн нэгэн шөнийн клубт танхайрах үедээ эмэгтэй хүний биед гэмтэл учруулжээ. Өдгөө 37 настай тэрбээр олон нийтийн газарт дэг журам зөрчсөн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Энэ хэрэг гарах үед М.Барнс “Сакраменто” багт тоглож байсан ба хэрэг гарсны дараа түүнийг багийн бүрэлдэхүүнээсээ хасчээ. 3 дугаар сард тэрбээр “Голден Стэйт” клубтэй гэрээ байгуулж, тус багийн бүрэлдэхүүнд NBA-гийн аварга болсон байна. М.Барнс энэ багт 20 тоглолт хийснээс нэг тоглолтод дунджаар 5,7 оноо авч, 4,6 удаа самбараас бөмбөг авч, 2,3 удаа дамжуулалт хийжээ.

 

7 дугаар сарын 1-нээс тэрбээр чөлөөт тоглогч болох аж.