2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг ирэх сарын 9нд зохион байгуулахаар өчигдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлээд байсан билээ.

Тэгвэл энэ нь хуулинд нийцэхгүй, ажлын өдрөөр санал хураалтыг явуулах ёстой хэмээн Ардчилсан намаас шаардлага тавьсан юм. Харин СЕХ дахин санал хураалтын өдрийн товыг солихоор ярилцаж байгаа гэсэн мэдээлэл байснаас гадна өмнөх шийдвэрээ өөрчилөн долдугаар сарын 7-нд дахин санал хураалтыг явуулахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ шийдвэртэй холбогдуулан СЕХ-ноос 16:30 минутанд хэвлэлийн бага хурал зарлахаар болжээ.