Жэжүгийн “Гран-при” амжилттай үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-д олимпийн хошой медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр зодоглож, мөнгөн медалийн болзол хангаад байсан талаар бид мэдээлсэн.

      Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Ким Жинуныг цэвэр ялж, улмаар хагас шигшээд Канадын бөх Рэйс Кайлыг мөн цэвэр ялснаар алтын төлөө барилдах эрхтэй болоод байсан юм. Тэрбээр сая алтан медалийн төлөө Украины бөх Артем Блошенкотой барилдаж ялалт байгууллаа.

    Ийнхүү Олимпийн аварга Лондоны Олимпоос хойш гурав дахь олон улсын тэмцээндээ зодоглож, хоёр дахь медалиа хүртсэн юм.

Т.Энгүүн