Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ. Тодруулбал,
 

  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал,
  • БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал,
  • Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Наваансүрэнгийн Ганболдод бригадын генерал цол тус тус хүртээв.


Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулан өглөө.