Улсын начин нэгийн даваанд өвдөг шороодлоо
2017/07/11
Ардын хувьсгалын 96 жил Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ жил улсын цолоо ахиулна хэмээн бөхийн хорхойтнуудын найдлага тавьж байсан бөхчүүдийн нэг болох Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Эрдэнэбатын Даш нэгийн даваанд залуу бөх Төрмөнхөд өвдөг шороодлоо.
Өнгөрсөн наадмаас хойш нэлээд сайн бэлтгэлтэй байсан ч залуу начин харамсалтай нь тун хайрамжгүй барилдан өвдөг шороодов.