Бөхчүүдийн гурвын давааны сонирхолтой амууд
2017/07/12
Үндэсний их баяр наадмын гурвын даваа хэдхэн мөчийн дараа эхлэхэд бэлэн болоод байна. Одоогийн байдлаар улсын арслан цолтой бөхчүүд ам сонсч байна.
Тухайлбал, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Л.Пүрэвжавыг амлалаа. Пүрэвжавын хувьд Санжаадамба аваргыг төрийн наадмын түрүү болно хэмээн ид шуугьж байх үед тавын даваанд хаяж, бөхийн сонирхогчдын дуд “бөхийн аранга” хэмээн нэрлэгдэж байсан бөх юм.
Харин Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын До.Ганхуяг Завхан аймгийн арслан Шаравнямбууг амласан бол улсын арслан Намсрайжавын Батсуурь Архангай аймгийн Булган сумын харьяат улсын хүчит арслан Дуламжавын Мөнх-Эрдэнийг амлалаа. Батсуурийн хувьд хоёр жилийн өмнөх наадмын тавын даваанд И.Доржсамбуу гарьдыг амлаж байсан. Д.Мөнх-Эрдэнэ арслангийн хувьд өнөө жил 53 насандаа төрийн наадамд зодоглож буй. Улсын наадамд таван жил үзүүрлэсэн ард түмний хайртай бөх юм. Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Х.Мөнхбаатар Өвөрхангай аймгийн арслан Г.Отгонбаатарыг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Д.Оюунболд Увс аймгийн харьяат улсын начин Б.Насандэлгэрийг одоогийн байдлаар тус тус амлаад байна.
555 · 2017/07/12
Мөнхэрдэнэ ид залуудаа баййсан бол Муу гөлөг Батсуурийн турсгийг хуулах байсан даа