Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөллөө.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн соёл урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх дуучин Д.Болд, олимпын алтан медальт боксчин Э.Бадар-Ууган, Ц.Оюундарь нарын 19 зөвлөх чөлөөлөгдөв.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Сонгуулиар Баттулгыг муулж, М.Энхболдыг магтаж, цагаан хуудас уриалаад байсан нөхдүүд Элбэгдоржийн зөвлөхүүд байж. Өнөөдөр л мэдлээ” хэмээн жиргэжээ.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан зарим зөвлөхүүдийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон нь Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нар ажээ.

View image on TwitterView image on Twitter

 Follow

Zandaakhuu Enkhbold @enkhboldz

Сонгуулиар Баттулгыг муулж, М.Энхболдыг магтаж, цагаан хуудас уриалаад байсан нөхдүүд Элбэгдоржийн зөвлөхүүд байж, өнөөдөр л мэдлээ.

Эх сурвалж: Time.mn