М.Энхболдын эрин дуусаж, У.Хүрэлсүхийн ”хөтөлбөр” эхэллээ
2017/07/25
Тогоондоо түжигнэдэг байсан МАН-ын дотоод зөрчил энэ удаа савнаасаа хальж, суулт, хөдөлгөөнөөр хаяагаа тэлж байна. МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатар тэргүүтэй гишүүд “60 тэрбум”-ын эсрэг 24 цагийн суултыг эхлүүлж өдгөө 100 гаруй гишүүд, дэмжигчидтэй болоод байгаа. Тэднийг дэмжигчид цаг, минутаар нэмэгдэж байна гэхээр МАН-ын одоогийн удирдлагууд хийгээд тэднийг аялдан дагангаа хорлодог тойрон хүрээлэгчид намдаа ямар уршиг тарьж, намынхаа нэр хүндийг шавартай хутгасан нь тодорхой.
Одоо л Н.Энхбаярын "тэжээвэр"улс төрчөөс намаа аврахгүй бол цаашид "Хотын" гэх хорлооч бүлэглэл дийлдэхгүй, бүр ч хаяа тэлж томрох болно
Харин 60 тэрбумын бичлэгийг "эвлүүлэг" гэж эцсийн мөчөө хүртэл мэлзэх шаардлагагүй, асуудлыг цэгцэлж, намынхаа нэр төрийг цэвэрлэж авах нь зөв гэсэн байр суурьтай бүлэглэлийг УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар толгойлж эхлээд байгаа. Тэдэнтэй нэгдэж буй МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулж, эхнээсээ үзэл бодлоо илэрхийлээд эхэлчихсэн.
Энэ мэтээр намын дотоод зөрчил, шударга үнэний төлөө тэмцэгчидийн "бослого" тус намын зарим нөхдөд том олз болоод буй. Өөрөөр хэлбэл намын дарга М.Энхболдын эсрэг хэр олон гишүүд дэмжигчид дуугарч байна тэр хэрээр намын даргын суудал ганхаж, даргын суудлыг "булаах" боломж бүрдэнэ. Үүнд хамгийн ихээр санаархаж байгаа хүн бол Шадар сайд У.Хүрэлсүхийг гэх. Сошиалаар ч мэр сэр мэдээлэл тархаж эхэлсэн байгаа.
"Унасан бол тахимаа өгдөг монгол ёсон байнаа. Итгэл, даалгавар биелүүлж чадаагүй албан тушаалтантай хариуцлага тооцох ёстой. Намын дарга болоод Ерөнхий сайдын албан тушаалыг нэгтгэн У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэн сонгочихвол онохоор санагдаж байна. Учир юу гэвэл ялсан нам ерөнхийлөгчтэйгээ нягт хамтран биенээ дэмжин ажиллаж байж амжилт, ололт гарна.
Ерөнхийлөгч Х.Баттулга, шадар сайд У.Хүрэлсүх нарын ойлголцол хамтын ажиллагаа тийм итгэлийг төрүүлж байна" гэсэн постууд нүүр номноос нүүр ном дамжин шэйрлэгдэж, дэмжигдэж байна.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдад зүтгэх санаа сэдэл гаргаагүй бол ийм мэдээлэл явахгүй байх. Хэрэв Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд хийгээд намын даргын суудлын төлөө зүтгэвэл түүнийг дэмжигчид одоогийн дарга М.Энхболдын "талынхаас" илүүрхэх нигууртай. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийг дэмжигчид М.Энхболдын фракцыг хүчгүйдүүлэх, цаашилбал буулгаж авч ч мэдэх учраас Ми дарга буланд шахагдаж эхлээд байгаа гэх.
У.Хүрэлсүх тэр жил УИХ-ын гишүүний сэнтийгээс татгалзаж чадсан нь түүний рейтингийг ард түмний дунд суга өсгөж чадсан юм. Харин тэр Г.Баярсайхан гишүүнийг шанааддаг нь боевик гэсэн сэтгэгдлийг нийгмийн тархинд суулгаж үлдээсэн бараан талтай. Гэхдээ л урьд өмнө нь төрийн өндөр албан тушаалаас хэн ч эр зориг гарган өөрөө өгчихөөд явж байгаагүй болохоор нударганы амт энэ тэр гэхээсээ илүүтэй улс төрийн соёлтой, шударга зарчимч нэгэн гэсэн фигурыг л ард түмэн харж байгаа. Тиймдээ ч энэ удаа У.Хүрэлсүх нам доторх тулаанд ялалт байгуулчихаж мэдэхээр байгаа юм.
У.Хүрэлсүх нам доторх тулаанд ялалт байгуулчихаж мэдэхээр байгаа юм.
Дээрх гишүүдийг тэмцлийн далдаас удирдаж хүчийг нь сурниулж мэдэх нэгэн бас бий. Энэ нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Залуус намаа шинэчлэнэ, М.Энхболдоос намын даргын суудал хийгээд Ерөнхий сайдын албан тушаалыг өөр хэн нэгэн авах нь Ц.Нямдоржид ямар ч ашиггүй. Яагаад гэвэл М.Энхболд Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд болсон тохиолдолд мань хашир УИХ-ын даргын суудлыг авахаар аль эрт тохиролцоонд хүрч үүндээ ч сэтгэл хангалуун, нуруу гэдгэр явсан байх. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө аль эрт Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын баярын ширээ засах шахсан М.Энхболд баян ходоод болох шахаж, сонгуулийн дүнд "Түр зогсолт" хийсний дараа аман хүзүүдлээ гэж нийгмээрээ шаагин шуугисан талтай.
Байдал эвгүйдэж, МАН-аас төрөх Ерөнхийлөгч өрсөлдөгчийнхөө хормойд унах үед л дараагийн Ерөнхий сайд, намын даргын асуудал яригдаж, намын дотоод зөрчил хурцдаж эхэлжээ. Одоо л Н.Энхбаярын "тэжээвэр"улс төрчөөс намаа аврахгүй бол цаашид "Хотын" гэх хорлооч бүлэглэл дийлдэхгүй, бүр ч хаяа тэлж томрох болно гэж шинэчлэлийн залуус үзэж байгаа гэсэн. Ямартай ч М.Энхболдын эрин дуусаж шинэ үе гарч ирэх нь ч ирэх бололтой. Харин хэзээ ...?
Р.Бат
www.24tsag.mn
Зочин · 2017/07/27
Хүрэлсүх ЕСайд болоод Ерөнхийлөгчтэй хамт улс орныхоо төлөө зүтгэх хэрэгтэй аль алинд нь эх орноо гэсэн сэтгэл зүрх байгаа нь ард түмэнд мэдрэгддэг хамт ажиллах журмын нөхдөө зөв сонго
Иргэн · 2017/07/25
Яаж ч бодсон арай оор хун хэрэгтэйшдээ?! Хурэлсух бол дэмийдээ?!
Зочин · 2017/07/25
yr ni yaaj ch bodson hurelsuh ni deer shdee... Enkhbold ogtsorvol ogtsorson shig ogtsorch bagaaraa l unah heregtei
Зочин · 2017/07/25
yr ni yaaj ch bodson hurelsuh ni deer shdee... Enkhbold ogtsorvol ogtsorson shig ogtsorch bagaaraa l unah heregtei
Дэмжигч... · 2017/07/25
- 2017 оны хамгийн муу хүн Энхболд шүүдээ. Угаасаа унасан нь дээр. Өвдөг шороодох бэлтгэлээ анх газрын дарга байхаасаа л хийсэн шүү дээ. Манай Хүрэлсүх бол хаанаас нь ч харсан хээгүй сайхан Монгол эр хүн.
Зочин · 2017/07/25
odoo l ene Enkhboldiin tejeever nohoinuudiig darj avah l hergeti. golognuudiig...
ынг · 2017/07/25
монгол улсын хамгийн нэр цэвэр гишүүн гэвэл би хүрэлсүхийг л хэлэх байх би ямар ч үед дэмжинэ
иргэн. · 2017/07/25
Энэ Энхболдын 60 тэрбумын засаглал хагарах хэрэгтэй Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулах хэрэгтэй
зочин. · 2017/07/25
АРД ТҮМНИЙ ХҮҮ дэмжилгүй яахав
Oyuka) · 2017/07/25
MAH-d irged itgel huleelgesen. Zasgiin gazriin olonhiin suudliig avchihaad AH-ii hsen aldaanuudiig davtahgui bailgude. Chadahgui bol dotroo tsus selbeh heregtei shde
Khulan) · 2017/07/25
MAH namiig dotroos ni tseverleh heregtei.. tuunii tuld zuv udirdagch l heregtei de
Odnoo* · 2017/07/25
Xvrelsvx namaa udirdaj emx tsegtsend oruulaxgvi bol yuu l bolood bn daa. Ard irged bvgd medex yum chini garax baix bodoj baina.
халиунаа · 2017/07/25
Монгол Улсын Шадар сайдыг муулах зүйл үгүй ард түмэн мэдэндээ
ariunaa :) · 2017/07/25
Jijgee* · 2017/07/25
Xvrelsvxiih ard irged bvgd medne. Odoo l MAN neree sergeej awaxgvi bol xetsvv l bnn shvv dee.
zoloo :) · 2017/07/25
yer ni tgd hiinee gsnee hiideg mongol er hvnii chanar l dutagdaadbna daa. enhbold erdenebat nar bol vnendee namaa shorootoi hutgaj EZ.gaa bol samraad svirvvlchihsan shde
Зочин · 2017/07/25
Нам шинэчлэгдэх цаг болсныг ил тодоор зарлаж, намынхаа даргын өөдөөс дуугарч, Н.Энхбаярыг байдалд оруулж чадсан хүн бол У.Хүрэлсүх. тиймээс ард түмнийхээ төлөө авилагчид оффшорчдын эсрэг үзхээр л хүн дээ
ЗОЧИН · 2017/07/25
ардын намд шинэжлэл хамгаас чухал. Тогооноосоо тэлж сэтгэх цаг нь болсон байх. энэ зүйлийг Хүрэлсүх зориглон хэлж өөрчилж чадах ганц хүн нь л гэж бодож байна шүү
нэгэн хүн · 2017/07/25
Эрдэнэбат намын дарга боллоо гэж бодоход Энхболд л хамаг юмыг нь удирдана тиймээс шинэчлэл хэрэгтэй тэрийг хийх хүнээр байж болох хамгийн зөв үнэлэмж бол Хүрэлсүх мөн юм
ЗОЧИН · 2017/07/25
Энхболд болон Эрдэнэбат 2 бол нэг тэрэгний 2 дугуй гэдэг нь ойлгомжтой. тиймээс ч хар бараанаар бус шударга өрсөлдөх хэрэгтэй. чадахгүй бол зайгаа тавьж өгсөн нь ч дээр байх
зочин Ц · 2017/07/25
МАН"г одоо өөр арга барилаар өөр хүн удирдах хэрэгтэй байна.Энхболд эцсийн эцэст намаа нэр хүндгүй болгож талцуулчихлаа.Шинэчлэл хэрэгтэй
хэн нэгэн 1 · 2017/07/25
У.Хүрэлсүх намаа авж гэмээн намд нь ч улсд ч хэрэгтэй гэж бодож бна
Иргэний индэр · 2017/07/25
МАН-д шинэчлэл хэрэгтэй үүний төлөө хатуу байр суурьтай хариуцлагатай тэмцэх нь сайн хэрэг.Энхболд өөрийгөө алтаар бүрэх гэж оролдсон зэвэрсэн хадаас юм.Энэ хадаасыг сугалж авах хэрэгтэй.
G · 2017/07/25
Hujaa bish mongol hun l mongoliin tuluu ajilna enhbold odo uuriin gar hul bolsn erdenebat a namiin darga bolgoh ged hurelsuhruu dairch ugch bn daa
N · 2017/07/25
hurelsuh namaa udirdaj zuv zamd oruulah hun enhboldiin munguu tuluu ajilsan bish mongoliin tuluu ajilah hun
xentiin xun · 2017/07/25
xentiin 3 xuchindegch gedeg neriig xezee arilgax ve?
ман ахмад гишүүн увс · 2017/07/25
Залуучуудад зам тавьж өгөх хэрэгтэй