Монголын рок попын ертөнц дэх авьяаслаг уран бүтээлчдийн нэг болох залуу дуучин К.Номинжин нэгэнтээ салатны навч бүхий гоёлын даашинз өмсч, эх орноо төлөөлөн анх удаа “РЕТА”-гийн сурталчилгаанд оролцож байсныг хэн хүнгүй мэддэг.

Дуучин бүсгүй нэгэн үе Энэтхэгт амьдарч байсан бөгөөд бүх насаараа бясалгах тангараг өргөсөн гэдэг. Түүнээс хойш Америкт багагүй хугацаанд амьдарч байгаад эх орондоо ирсэн билээ.

Түүний ээж нь охиноо дагаж  цагаан хоол идэх болсноос хойш удалгүй аав маань ч гэсэн цагаан хоол хэрэглэж эхэлжээ.

Номинжингийн аавыг Роберт Кеттер гэдэг. Анх “Хас” банкийг үүсгэн байгуулалцаж байсан, одоо банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг юм. Харин ээж нь МУИС-д бизнес удирдлагын чиглэлээр багшилж байсан н.Алтанзаяа гэдэг.

Тэрбээр цагаан хоолныхоо талаар "Үнэндээ маш гоё амттай бүх л төрлийн цагаан хоолыг хийж болдог. Шар буурцгийн уургийг зөв амталж хийвэл цэвэр махнаас ялгарах зүйлгүй. Махны амт, үнэрээс болоод цагаан хоолонд орж чадахгүй байвал шар буурцгийн уургаар орлуулж болно шүү дээ. Монгол үндэсний хоол буюу шар буурцгийн уургаар орлуулсан бууз, хуушуур, банш гээд л хүнсэндээ хэрэглэх зүйл олон бий. Миний хувьд, нигүүлсэнгүй үзлийнхээ улмаас цагаан хоолтон болсон. Амьтны амийг хөнөөх нь үнэхээр хэрцгий санагддаг шүү. Бид өндөр түвшний ухамсартай, оюун ухаант хүмүүс шүү дээ. Энэ гариг дэлхий дээрх хамгийн өндөр түвшинд хөгжсөн ухамсартай амьтад гэсэн vг.

Ийм их ухаантай хэрнээ сул дорой, өөрийгөө хамгаалах чадваргүй хөөрхий амьтдыг хөнөөх хэрэг юу байна аа. Тэд бидэнтэй адилхан өвдөлтийг мэдэрч, гэр бүлдээ сэтгэлээрээ хүлэгдэн, үхлээс айдаг. Бид нядлуулах гэж байгаа малыг зөндөө л харж байсан. Хөөрхий тэр амьтны нvдэнд ямар их айдас шингэж, үхэхдээ хэрхэн зовж тарчилдаг гээч. Гахайны ухамсрын түвшин гурван настай хүүхдийнхтэй адилхан байдаг гэсэн. Тийм өндөр ухамсартай амьтдыг идсэнээр бид өөрсдийгөө хэр зэрэг дорд үздэгээ харуулж байгаа хэрэг. Энэ ч утгаараа, дэлхийн олон сая хvн цагаан хоолыг ухамсартайгаар сонгож, амьдралынхаа гол зарчим болгож эхэлсэн байх" хэмээн ярьдаг.

Мөн "Амьтны гаралтай хувцас, шуба энэ тэрийг өөртөө огтхон ч ойртуулдаггүй шvv дээ. Даавуу, синтепон зэрэг янз бүрийн материалтай хувцас өмсөх дуртай. Булган шуба л гэхэд алгын чинээ амьтныг хэдэн арваар нь хөнөөж, арьсыг нь авсан гэсэн үг. Тэгэхээр булган шуба өмссөн хүн биедээ хэчнээн амьтны амь зvvгээд явж байна вэ. Хөөрхий амьтдын амиа зориулсан арьсаар нь өөрийгөө гоёод явж байгаагаа ухаарч, өмсөхөө больж чадвал болох нь тэр" гэж уриалж байна.

Ингээд та бүхэндээ түүний хувийн зургаас сонирхуулья.

Д.Ана