МАН-ын ”Төрд хэрэгтэй зайран” нь Сүх үү, Баатар уу
2017/07/27
МАН-ын тогоонд дүрэлзсэн гал мөддөө унтрахгүй нь тодорхой боллоо. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон даргаа ширээнээс нь буулгаж, ширдэгнээс нь сэгсэрч байж санаа амрах эрийн хуйх түүнтэй тэрсэлдэж байна.
МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгч болох "зүүднээс нь сэрээсэн" гол асуудал бол улиг домог болсон 60 тэрбумын наймаа. Албан тушаалыг ацаглаж наймаалцах гол төлөвлөгөөны эзнээр НИТХ-ын дарга Ц.Сандуй тодорч өдгөө ард түнээс "шангаа" хүртээд эхэлсэн. Түүнд барих ард түмний шан харамж бол дахин улс хуруу байтугай хошуу дүрэх ч эрхгүй болгон энэ тойргоос үдэх. Тиймдээ ч түүнийг эсэргүүцсэн намын гишүүд суулт зарлаж, үүний чимээнээр УИХ-ын дарга М.Энхболд намын их хурлаараа намын даргын суудлаасаа өөрийн дураар буух болсноо "тунхагласан" бяцхаан түүх одоо ч олны дунд ид моданд орж байна.
Боохой борооноор гэгчээр М.Энхболд түүний "баруун гар" болж Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгө босгох ажлыг голлон нугалах үүрэг хүлээсэн НИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг олноороо боорлож байх хойгуур намын даргын суудал өөд мөлхөгчдийн тоо даруй дөрөв болж, нэг нэгнийгээ мэрж эхэлсэн юм.
"Мэнгэт хайрхан" Ц.Нямдоржийн хувьд олон жилийн хур туршлага, хорон үг хоёроо хоршуулж байгаад дайраад, даваад гарах хүч бий.
Хамгийн түрүүнд Шадар сайд У.Хүрэлсүхийн нэр дуулдаж эхэлсэн бол түүний араас УИХ-ын даргын сэнтий өөд зүтгэж байсан "Мэнгэт хайрхан" Ц.Нямдорж шил даран хөөцөлдөж эхлэв. Тэр ч бүү хэл улс төрийн золиосны Ерөнхий сайд гэгдэх Ж.Эрдэнэбат даргын суудал руу сарвалзаж байгааг зарим нөхөд нь тохуурхан хорон үгээр амаа зайлсан мэдээлэл бий. Яахав дээ, тэртэй тэргүй огцруулахаас цааш хэдэн сар Ерөнхий сайд байж үзэг, унасан ч харамсахгүй, угаасан ч өнгө орохгүй ийм нэг борогдуухан нөхрийг л хэл амны бай болсон Ерөнхий сайдаар томилсон нь дээр гэж намынхан нь дүгнээд хөөрхийг Ерөнхий сайдаар залчихсан юм билээ л дээ. Гэтэл өнөөх гайхал нь дүрдээ хэт итгэж намын даргын суудал өөд санаархаж эхэлсэн нь хатуу самар шиг нөхдүүдийн хувьд нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах лугаа л адлагдаж байгаа бололтой юм билээ.
"Мэнгэт хайрхан" Ц.Нямдоржийн хувьд олон жилийн хур туршлага, хорон үг хоёроо хоршуулж байгаад дайраад, даваад гарах хүч бий. Гэхдээ л өнгөрсөн намар дэгдсэн хүүгийнх нь Эрдэнэттэй холбоотой асуудал түүний хүчийг нь чамгүй сулруулсан. Нэр цэвэр, шударга гэгдэх алдрыг нь баллаад хаячихсан гэсэн үг. Гэсэн ч гандан буурахгүй зүтгэж л яваа ахмад. Залуус түүнийг хөгшин хөвөө гэж насаар нь дээрэлхэж магадгүй л юм. Угаасаа намын шинэчлэл гэдгийг нас залуужуулах гэж ойлгодог залуус МАН-ын үүднээс аваад хоймор хүртэл нь язганаж байна.
У.Хүрэлсүх өөрийгөө Монголын Путин гэж боддог ч байж магадгүй
У.Хүрэлсүхийн хувьд ойлгомжтой. Түүнийг УИХ-ын гишүүний суудлаасаа сайн дураараа татгалзаж эхнэрээ асрахаар одох үед л түүний рейтинг урьд өмнө байгаагүйгээр өссөн гэдгийг өмнөх нийтлэлдээ дурьдаж байсан. Одоо ч дахин хэлье. Түүний рейтинг өссөн, унасан. Өөрөөр хэлбэл унаж босож яваа цөстэй эр. Өөрийгөө Монголын Путин гэж боддог ч байж магадгүй. Ийн хэлэхийн учир нь тэрбээр Путины үйлдэл бүрийг дууриаж өөрийгөө сүүдэрлүүлдэг хүн л дээ. Гэхдээ Путин У.Хүрэлсүхийг дууриагаад ч байдаг байж магадгүй. Ер нь хэн нь хэнийгээ дууриагаад байгаагаад тэр 2 өөрсдөө хэлэх байх л даа.
Дараа нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэрлэгдэж байна. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр чамгүй удаан ажилласан ч рейтинг нь тэгтлээ өсөөгүй, байдаг л нэгэн болж төлөвшсөн. Түүний хийдэг ажил нь ердөө л эдийн засгийн холбоотой сэдвээр АН руу давшлах, чулуу нүүлгэх гэж ярьцгаадаг юм. Нам дотроо нөлөөтэй ч юм шиг нөлөөгүй ч юм шиг. Ямар ч байсан бараа нь тасардаггүй гишүүдийн нэг. Тэгэхээр МАН-ын дарга болж мэднэ, үгүй ч байж мэднэ. Ер нь битүү хүн л дээ. Хэрхэхийг цаг хугацаа харуулна биз. Түүнтэй холбоотой сайн муу мэдээлэл ер нь ховор. Гэхдээ хэдэн жилийн өмнө Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд газар нутаг нь үгүйрэн хоосорч, гадны олон компаниудын хөлд талхлагдаж байгаагийн гол буруутан нь болж байжээ. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ядаж Увсчуудыг цахилгааны гачаалаас гаргах талаар хуруугаа хөдөлгөөгүй юм бол асар их нөөцтэй Хотгор шандын уурхайг ямар учраас Солонгосчуудад зарчихсан гэдгээ эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар тайлбарлах цаг болсон хэмээн бичигдсэн байх юм. Үүндээ эрхэм гишүүн тайлбар хийчих нь зөв байх. Үүнээс бусдаар түүний нэр хутгалдсан асуудал алга.
Ингэхлээр МАН-ын даргын суудлын төлөөх тэмцэл 2 Хүрэлийн хооронд л өрнөж мэдэх ерөнхий зураглал харагдаж байна. Хамгийн магадлал өндөр байгаа нь У.Хүрэлсүх юм уу даа. Ингэж бодогдохоор мессэжийг тэр өгч байна. Наад зах нь өчигдөр хэвлэлийн дуулиан болсон мэдээлэл байна. "У.Хүрэлсүхийг 3-5 хүн байнга даган мөрдөх болжээ. Хууль хүчний байгууллагынхан энэхүү мэдээллийг авч, улмаар тэдгээр хүмүүсийг барихад өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан, хамгаалалтын компанид харъяалагддаг хүмүүс байсан. Тэдгээр залуус эдүгээ МАН-ын хамгаалалтыг хариуцдаг толгой компанийн харъяаныхан гэж эх сурвалж мэдээлэв. Тэдний зарим нь Шадар сайд У.Хүрэлсүхийг өдөж хоргоон, зодоон үүсгүүлэх зорилготой байсан гэж мэдүүлжээ" гэх мэдээнээс харвал У.Хүрэлсүх "Төрд хэрэгтэй зайран" бололтой. Тийм ч учраас араас нь мөрдөн мөшгиж, омог ихт сайдыг өдөж шанаадалцах гол төлөвлөгөөтэй явсан бололтой.
Ер нь дайнд шонхорууд ялдаг л даа. Энэ удаагийн МАН-ын даргын суудлын төлөөх "дайнд" Хүрэлүүд л мордож. Хэн нь шонхороор тодрохыг харж л байя даа.
Р.Бат
24tsag.mn
Хаглагч · 2017/07/28
Хүрэлсүхийн хамгийн буруу нь алсын хараа муутай хүн Яагаад гэвэл намын нэрийг сольж буруутсанаар нам 2 хуваагдсан өөрөөр хэлвэл хонзогногч Н.Энхбаярын МАХН гэдэг ганц хүний намыг бий болсоноор их хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал энэ 2-т хуваагдсанаар АН овилгогүй хүмүүст ашиг нь ирсэн үүнийг нь Элбэгдорж тооцож заавал Энхбаярын намыг бүртүүлэхээр чармайсны хүчинд бүртгэгдсэн шүү дээ
Зочин · 2017/07/27
odoo yr ni namd maani yamar negen tendr avaagui ashig sonirholiin zorchilgui unench shudraga... hun l heregtei bn
Urnaa* · 2017/07/27
MAN nam aa tsewerlex tsag bolson. Ard irged bvgd meddeg yum xiij chadax xviig l gargamaar bndaa.
Undram* · 2017/07/27
Xymraldaa beldmeergvi bainaa. Xymraliig dawan tuulmaar baina. Shalgaj zoxix yostoi xvniig ni tawimaar bn
хулан · 2017/07/27
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед албан тушаалтаны ард биш ард түмнээ гэх шудрага тууштай хүн хэрэгтэй
ЗОЧИН · 2017/07/27
Хүрэлсүх бол ард түмэндээ нэр хүндтэй хийсэн зүйлтэй улс эх орныхоо төлөө сэтгэл зүрхтэй хүн шүүдээ
ЗОЧИН · 2017/07/27
ард түмэн мэдээж олны танил нэр хүндтэй даруухан хийдэг хүнэ сонгох хэрэгтэй гэж бодож байна.
хулан · 2017/07/27
М.Энхболд хариуцлага хүлээж буй сэтэр зүүж, намын даргын суудлаа хүлээлгэж өгөх боловч инэдэр дээрээ өөрийн гарын хүнээ ор залгуулж, тамга өвлүүлэх гэж улайрхал байх даа хөөрхий
S · 2017/07/27
MAH d odo bol enhbold shig hun herggu ee mongol ylna gsn uzeltei Jenkotoi adilhan hun hergtei tiim huniig l gargaj baij battulgatai hamtarch ajilj chadna
зочин Ц · 2017/07/27
МАН-г нэг номхороочих зөв удирдагч хэрэгтэй байна.Шинэчлэлийг хийж чдах Сүхээ л чадна даа
зочин · 2017/07/27
хүрэлбаатар сонгуулиар мөнгө тарааж, туслахуудаа өөрийнхөө өмнөөс шоронд явуулж байсан нөхөр мөн биз дээ.
zichin · 2017/07/27
Hurelbaatarig demjij bna
Зочин · 2017/07/27
Эцэг, эхээс оноосон нэрээр нь хүнийг доромжилдог Хүрэлбаатар чолигтой эр биш дээ
Зочин · 2017/07/27
Хүрэлсүх мэдлэг боловсрол муутай түйвээх сүйтгэхдээ сайн байх. Бүтээн байгуулахдаа муухан шүү дээ. Анх нэг цагаан алчуур толгойдоо ороож баахан юм талбайд шатааж гарч ирсэн нөхөр. Поргоны хэргээр шүүхээс ял авсан, хүн шанаадсан ёс суртахууны догодлолтой нөхөр.
Иргэн · 2017/07/27
Хүрэл хэрэгтэй батар хэрэггүй