Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбоотой ээлжит мэдээлэл хэвлэлээр гарсан юм. Түүнийг дэд сайдын албаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухай хэвлэлээр шуугиж байна. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.

 

-Та дэд сайдын сууд­лаасаа огцрох өргөдлөө өгчихсөн гэв үү?

-Өнгөрсөн амралтын өдөр болсон манай намын Гүйцэтгэх товчооны хур­лын үеэр болсон зүйлийг мэдээлсэн байна лээ.

-Хурлын үеэр юу болсон юм бэ?

-Маргасан.

-Хэнтэй?

-Ерөнхий нарийн бич­гийн дарга Г.Шийлэг­дамба­тай.

-Юунаас болж марга­сан юм бэ?

-Манай нам дээр хуу­чин МАН-д байдаг шиг үл ойлголцол гарч ирээд бай­на. Бид хоорондоо ойлгол­цохгүй байна. Намын дар­га тэнд хэлмэгдчихээд бай­хад түүний нэрийг барьж өмнөөс нь ярьдаг хүмүүс бий болж байна. Өөрийн бодож байгаа зүй­лийг даргын үг мэтээр ярьдаг. Дарга ч өмнө нь намын өөрчлөлт шинэч­лэлтийн асуудлыг ийм шалтгааны үүднээс ийм байж бо­лох­гүй шүү гэдгийг ярьдаг байсан юм.

-Тэгээд өргөдөл өгчих­сөн юм уу?

-Тэр үед би өргөдлөө өгсөн ч Г.Шийлэгдамба дарга аваагүй.

-Тэгээд хэнд өгсөн бэ. Сайддаа юу?

-Үгүй. Сайдад өгөх нь өөр асуудал. Намын бодлогоор, намын шийд­вэрээр дэд сайдын албанд очсон нам дээр эхэлж ярил­цаж байж шийдэх ёстой. Би Тэмүү­жингийн үүдийг сахиж байгаад ажилд гуйж орсон хүн биш шүү дээ.

-Ер нь Гүйцэтгэх тов­чоо юу хэлэлцсэн юм бэ?

-Сайд нарын хөдөө томи­лолтоор явах тухай асуудал, намын даргын биеийн байдлын талаар хэрхэн анхаарч ажиллах талаар ярьж байгаад  маргасан юм.

-Тэр үеэр таныг ажил­лаж чадахгүй байна гэж шүүмжилсэн хэрэг үү?

-Хууль зүйн дэд сайд сайн ажиллаагүй гэсэн. Би хуулийн хүрээнд өөрийн чадах зүйлээ хийж байгаа. Энэ том Яамны ажлыг унагалгүй, шинэчлэлийн бодлогын эрчийг нь сааруулалгүй аль чадах чинээгээрээ ажиллаж байна. Н.Энхбаяр даргын хэлмэгдүүлэлтийн эсрэг, эрүүл мэндэд нь анхаарал тавиагүй өдөр гэж байхгүй. Гэхдээ хангалтгүй гэж үзэж байгаа бол асуу­дал­гүйгээр өөрөө өргөдлөө өгчихье гэсэн юм. Дэд сайдын суудалд шунаад, үхэн хатан зууралдаад байх шалтгаан надад алга. Ха­рин МАХН-ын зарим удирд­лага ажлаа хийж чадахгүй, чухал үед алга болчихдог, нам зохион байгуулалтын хувьд муу байгаагаас болж төлөв­лөсөн зүйл ажил хэрэг болохгүй байгааг нь шүүм­жилсэн юм. Дэд сайдын ажлаа өгчихөөд нам дээр, намынхаа төлөө ажил­лавал нэг талдаа надад ч амар байна.  

-Таны өргөдлийг яа­гаад аваагүй юм бэ?

-Өргөдлөө бичээд өг­сөн чинь Г.Шийлэгдамба дарга “Наадахаа Тэмүү­жиндээ өг” гээд хүлээж аваагүй.

-МАН-д байдаг шиг үл ойлголцол МАХН-д байна гэхээр сүүлийн үед тэн­дээс ирсэн хүмүүсийг хэлж байна уу?

-Ганц МАН биш. Манай хуучин турш­лага­тай гэгдэх бүх л намууд, ялангуяа том хоёр нам нь эрх мэдлийн төлөө, на­мынхаа эрх мэдлийг ава­хын тулд эсэн бусын юм болдог нь нууц биш. На­мыг удирдаж байгаа арга барил болохгүй байна. Илүү хийх ёстой чухал зүйл байгааг ярьсан. Манайх шинэчлэн бай­гуулагдсан нам. Тэгэхээр хуучин намуудын муу муухай зүйлүүдийг бага сурч, улс төрийн соёлтой, шударга ёсны төлөөх нам ямар байх ёстой вэ тэр тал руу төлөвших учиртай. Үүнд намын удирдлагууд чухал үүрэгтэй байх ёстой.

-Гүйцэтгэх товчооны хуралд МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон хатагтай оролц­сон гэсэн. Үнэн үү?

-Үгүй. Ер нь оролцдог ч үгүй, оролцох ч ёсгүй. Харин эр нөхрөө хэл­мэг­дүүлчихээд, хилс хэрэгт хоолбогдож хоригдчихоод байхад зарим үед эргэлт уулзалтыг нь хүртэл хо­риглоод, эрүүл мэнд нь үнэхээр асуудалтай бол­чихоод байхад эмчлүүлэх ёстой газарт эмчлүүлэхгүй гэх мэт олон давхар дарам­тыг амсаж яваа эмэгтэй хүний хувьд намд нь, на­мынх нь одоогийн удирд­лагад хандах эрхтэй хүн. Намайг хаа нэг хэвлэлээр гарахад доор нь байгаа комментийг уншаад л ма­най гэр бүлийнхэн стресс­тээд байдаг гэтэл тэр хүн хэвлэлээр бичүүлэх нь байтугай 21 дүгээр зууны хэлмэгдүүлэлтэд гэр бү­лээрээ өртөөд л явж байгаа хүн шүү дээ. 

-Түүнийг хуралд орол­цож сайд, дэд сайдуудыг хангалтгүй ажилласан гэж зэмлэсэн гэсэн мэдээлэл гарсан шүү дээ?

-Тийм зүйл болоогүй. Намын гишүүдэд хандсан захидал бичсэн. Хэл­мэг­дүүлтийн эсрэг сайн ажил­лахгүй байгаа тухай, би­еийн эрүүл мэндийн бай­дал нь яг ямар болчихоод байгаа тухай  бичсэн байсан.

-Та өргөдөл бичсэн нь үнэн юм байна. Харин хэн ч аваагүй. Тэгэхээр дахиж энэ тухай сөхөх хэрэг гарах уу?

-Эхлээд нам дээр заа­вал ярих ёстой байсан. Өргөдөл хүлээн аваагүй учир хэлэлцэх шаард­лагагүй байх.

-Гүйцэтгэх товчоо хэ­дэн гишүүнтэй вэ. Түүнээс ням гаригийн хуралд хэд нь оролцсон юм бэ?

-21 гишүүнтэй. Сайд нар хөдөө Засгийн газрын томилолттой ажиллаж бай­сан учир ирээгүй. Бусад нь оролцсон.

-Ер нь аль ч намын хурал хэрүүлтэй болдог. Бүр зодолдсон мэдээлэл ч зөндөө гардагГэхдээ аль ч намын гишүүд, тэр тус­маа залуучууд нь тэр тухай зоригтой ярьж чаддаггүй. Таныг ингэж ярихаар гайхлаа. МАХН ил тод, нээлттэй байгаа нь энэ үү?

-Манай нам ч, бусад нам ч Монголын ард түм­ний өмч. МАХН-ын төлөө саналаа өгсөн 200 гаруй мянган хүн, гишүүнээр элссэн 20 гаруй мянган хүний өмч. Тиймээс дээ­рээ болж байгаа эвгүй зүйлээ нууцлах шаард­лагагүй. Шударга ёсны төлөөх нам нэг нэгэндээ шаардлага тавьдаг, идээ бээрээ ха­галдаг байх ёс­той. Ингэж байж сайн нь илүү сай­жирч, муугаа сайн бол­гохын төлөө ажил­лах учир­тай. Нам гоё бай­на, сайн ажиллаж байна гэж ха­рагдахаас илүү жин­хэ­нээ­сээ гоё сайхан байх нь чухал.

 

М.ГАНЦЭЦЭГ