Бусад хvн еереес нь илvv явахыг vзэж чаддаггvй нэгнийг оросоор НИЩЕБРОД гэдэг гэнэ. Манайхаар бол хэлбэрддэг нехед болж таарлаа. Тэднийг дvрслэн харуулсан нийтлэл олсноо аваад ирлээ. Эндээс vзэхэд тэд хеерхий их л зовдог бололтой...

ТЭД vнэтэй машин хөлөглөн, гоёмсог тавилгаар дүүрэн цэлгэр орон сууцанд сууж байгаа цагт өөрийгөө бусдаас хавьгүй дээр, илүү үнэтэй гэж vздэг. Хямд машинтай хөршөө хараад: “Би энvvнээс ендер цалинтай... би юмтай хүн... харин энэ ядуу” хэмээн боддог.

Тэд “Хvмvvс машиныг минь хараад намайг лаг гэж боддог байх” гэх бодлоор сэтгэлээ хуурч, өөрийгее vнэлэх үнэлэмж нь тэр хэмжээгээр дээшилнэ. Тэд хөршийнхөө хажуугаар өнгөрөх эсвэл хямд машин эгнvvлэн зогсоосон гудамжаар давхих тоолондоо өөрийгөө чухал мэтээр боддог. Харин хөрш нь илүү гое машинтай болонгуут тэдний өөрийгее vнэлэх үнэлэмж буураад ирдэг. Херш нь өөрөөс нь илүү амжилттай болж харагдаад байгаагаас тэр. Тэгээд тэд өмнөх байр сууриа ямар ч хамаагүй vнээр эргүүлж олохыг хичээдэг. Энэ бол дан ганц машин тэрэгний тухайд биш шүү...

Энэ нөхцөл байдал эцэс тегсгелгvй үргэлжилж... тэдний өөртөө өгөх үнэлэмж нэг буурч, нэг дээшилсээр байна. Эргэн тойрных нь хүмүүсээс хэн нэгэн нь илүү үнэтэй, илүү сайхан юм эдлэх бүрт тэд еерийгее чамлан голж, харин муухан юмтай харагдвал өөрийгөө давуу гэдгээ мэдэрч, беен баяр болно.

Зохиолч, гүн ухаантан Шарль де Монтескье: “Бид зүгээр л аз жаргалыг хүсдэг байсан бол амар байх байлаа. Гэтэл бид бусдаас ИЛVV аз жаргалтай явахыг хүсдэг нь хэзээ ч бүтэхгүй. Учир нь бусад хүмvvс бидний нүдэнд ямагт илүү жаргалтай харагддаг” гэсэн байдаг.

Хүмүүс “зохиомол” аз жаргалын араас хөөцөлдсеер яг л хар тамхинд донтогсод шиг болдог. Тэд бусдаас илүү гэдгээ ямар ч хамаагүй үнээр мэдрэхийг оролддог. Тэд гар утас, машин тэргээ байн байн сольж, брэндийн жийнсээр л гангарч, үнэтэй тавилгаар гэр орноо тохижуулж (хэн нэгэн хүн ороод ирвэл яана?), чамин дэгжин гэдгээ тодотгон үнэртэй усны зөвхөн үнэтэйг нь түрхэдэг. Мэдээж хэрэг энэ бүхэн нь багагvй үнэтэй байх тул “юмтай хүний” дүр эсгэгчид өр ширэнд баригдаж гүйцдэг. Ингээд тэд “зохиомол” аз жаргалаасаа болж зээлэнд донтож эхэлдэг. Тэд өөрөөсөө дор хүмүүсээс бvр дор орчих вий гэхээс үхтлээ айдаг тул ийм нөхцөл байдалд орохгүйн тулд хэдийг л бол хэдийг гаргахад бэлэн байдаг. Тэд “юмтай хүний” байр сууриа хадгалж үлдэхийн тулд асар их мөнгөөр юуг ч хамаагүй худалдаж авдаг.

Тэд “юмтай хүний” дүрд нь таарахгүй байгаа бүхнийг ямар ч хамаагүй аргаар нуухыг хичээж, харин юмтай мэт харагдуулах бүхнийг бүхий л аргаар реклаамддаг гэнэ. Жишээ нь, 5 одтой зочид буудалд буусан тухайгаа НН-оор нэг зарлах атлаа 3 одтой буудлын тухай ганц ч үг дурдахгүй.

Ингээд тэдний амьдрал нэгэн том “жүжиг” болон хувирч тэд бусдыг бус, харин өөрийгөө хуурч эхэлдэг. Тэд дvрдээ орж еерийгее үнэхээр “юмтай” гэдэгт үнэмшиж, насаараа телж барахгvй их өртэй гэдгээ "мартахыг" хичээдэг.

Гэтэл нэг л өдөр банкууд тэдэнд зээл олгохоо больж, жаргалтай едрvvд нь дууссанаар тэд сэтгэлийн гүн хямралд ордог. Тэд өөрийг нь дайрсан гай зовлонг зээл олгохоо байсан банк, засаг төр, цалин хөлсийг нь нэмж егехгvй байгаа ажил олгогчтойгоо холбож үздэг. Харин өөрсдийгөө бол тэд хэзээ ч буруутгахгүй. Учир нь тэд бусдын л адилаар амьдралаас авч болох бүхнийг авч “бүрэн дүүрэн” амьдрахыг л хүссэн. Үүнд буруу юм юу байна?

Энэ бүхнийг Генри Фордын хэлсэн үгээр дүгнэх нь зүйтэй болов уу:

“Надад үнэтэй буудалд буух шаардлага байдаггүй. Хэрэггүй зүйлсийн төлөө илүү мөнгө төлөх нь утгагүй санагддаг. Хаана ч буусан би Генри Форд хэвээр байна. Тэгээд ч зочид буудлуудын хооронд онцын ялгаа байхгүй. Хамгийн хямд буудалд ч үнэтэй буудалд бууснаас дутахааргүй алжаалаа тайлж болно шүү дээ. Энэ пальтоны хувьд гэвэл... тийм ээ, таны зөв... Үүнийг аав минь өмсдөг байсан юм. Энүүнийг өмслөө гээд би Генри Форд байхаа больчихгүй шүү дээ. Хүү маань нас залуу, туршлагагүй байна. Тиймдээ ч тэрээр: “Хямд зочид буудалд буувал хүмүүс намайг юу гэх бол?” хэмээн эмзэглэдэг. Харин би бол тоодоггүй... учир нь би өөрийнхее үнэ цэнийг сайн мэднэ. Миний тэрбумтан болсны нууц гэвэл тооцоо сайн хөтөлж, жинхэнэ үнэ цэнэтэй зүйлсийг хуурамчаас нь ялгаж салгаж чаддагт л байгаа юм.”

kiev.life сайтаас орчуулав:
Uka Ulziibat
2017-02-24