174197278

Сайн байна уу та бүхнээс нэгэн зөвөлгөө авах гэсэн юм. Би одоо яг гадаадын нэгэн улсад биеэ эмчлүүлж байгаа нэгэн бүсгүй байна. Монголоос гараад 7 жил болж байна охинтойгоо уулзаагүй 7 жил болсоон.

Охины минь эцэг ухаантай юм монголд байдаг юм. Би салсан одоо тэр гэр бүлтэй 2 хүүхэдтэй гэхдээ надаас салаад манай ангийн охинтой суусан адгийн шаар байгаа юм. Намайг эмч нар элэгний хорт хавдартай гэсэн болохоор би охиноо аавтай нь ойртуулах санаатай охиноо аавтай нь холбоо бариулсан юм. Гэвч би тэр залууг тийм хүн чанаргүй гэж бодсонгүй ээ надаар тоглосон одоо охины минь сэтгэлээр тоглоод байна. Би энд хийлгүүлж байгаа эмчилгээгээ хаяад монгол буцая гэж бодох боловч надад монголд очоод охинтойгоо байх орон гэр байхгүй охиныхоо эцгийг туслаач гэсэн чинь шүүхдээд юм олж долоохыг чинь харъя гээд доромжлоод байх юм. Охиноо 2 настай байхад нь салсан юм одоо миний охин 13 настай том охин болсон би одоо болтол тэрнээс салсан гээд нэг ч удаа тэрнээс хүүхдийн тэтгэмж авч байгаагүй ээ. Одоо ажил хийх чадваргүй болсон болохоор тэр хүнээс л тусламж гуйх болчоод байна. Тэр залуу надад 2, 3 байр байна шүүхдээд ав гэх юм. Чам шиг юманд монгол улсын хууль үйлчлэхгүй чи юу ч олж долоохгүй гэсэн энэ хүнийг яах ёстой вэ?