Хүү минь өргөмөл гэдгээ мэдээд нэг л сонин болчихлоо
2017/08/04
Нас биенд хүрсэн хүн байж би нээрээ арай л арчаагүй юмаа. Нөхөр бид хоёр хүүхэдтэй бололгүй таван жил болсон. Тэгээд нэг удаа зулбасан. Маш хүнд байсан болохоор бага насны хүүхдээ тэжээж чадахгүй байна гэсэн ганц бие эмэгтэйн хүүг нь өргөж авсан. Хүү минь булган сүүл дагуулж одоо манайх гэж дөрвөн хүүхэдтэй зургуулаа сайхан л амьдарч байна. Хүүхэд маань одоо 14 настай, ханагар сайхан залуу бий. Дүү нартаа сайн ах, миний сайн найз, хичээл сурлагадаа сайн надаас юугаа ч нуудаггүй.
Төрүүлсэн ээжтэй нь нэг хэсэг холбоотой байсан. 5-6 жилийн өмнө гадагшаа ажиллахаар явлаа гэхэд нь нөхөр бид 2 тухайн үед өөрсөддөө байсан мөнгөө шавхаад л явуулсан. Тэгсэн тэр хүүхэн өнгөрсөн бүтэн сайнд гэнэт л гэрт ирээд “миний хүү ээждээ ир” гэж хэлээд л хүүхдийг тавгүйтүүлчихлээ.
Хэдийгээр миний хүү өөрийгөө өргөмөл гэдгийг мэдэхгүй байсан ч гэсэн “баахан харь элгийн хүмүүсийн дунд намайг яах гэж орхисон юм гар. Дахиж битгий ирээрэй. Хармааргүй байна” гээд гэрээс хөөж гаргасан.
Би хүний хүн гэж гадуурхаж байгаагүй болохоор харь элгийн хүмүүс гэхэд нь их л хүнд туссан. Гэхдээ надаас илүү миний хүүд маш хүн, бүүр маш их хүнд байна. Дуугаа хураагаад, хоол цайгаа ч идэж уухгүй, цаанаа л нэг сонин болчихлоо. Ярилцах гэхээр ярилцахгүй байна.
Гэр бүлээрээ хоолонд ороод кино үзье гэхээр гэртээ байя гэнэ. Зугаалъя гэхээр гармааргүй байна гэнэ. Тэгээд аргаа бараад төрүүлсэн ээж нь чамайг хаяаагүй ээ. Хүүхэд байж хүүхэд төрүүлсэн, ахуй амьдрал нь хүнд байсан болохоор өргүүлсэн гэж хэлээд ч нэмэр бослонгүй.
Би өөрийгөө өргөмөл гэж бодож байгаагүй. Та нараас яагаад өөр царайтай юм бол гэж гайхдаг байсан. Надад хэзээ хэлэх гэж байсан юм гээд олон зүйл асуухад нь ээж нь хүүдээ хайртай, чи миний хүү гээд уйлахаас өөр яаж ч чадсангүй.
Ийм үед яах ёстой юм болоо? Сэтгэл зүйч дээр очихоор хүүд бүүр хүнд тусах байх даа... Яаавал дээр вэ? Урьдных шиг юу ч болоогүй юм шиг хүүтэйгээ харьцаж байгаа. Гэхдээ л хүүгийнхээ ийм байгааг харахаар өмрөөд байх юм...
Тэр биш · 2021/07/14
Хүний хувь тавиланг өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Нэгэнт хүнд үр хүүхдээ өгчихөөд ямар нүүрээрээ буцаад ирж чадаж байна аа. Үр хүүхдээ бододгүй зөвхөн өөрийгөө боддог өөдгүй л хүн бна даа.
Энэрэл · 2021/05/04
Дээрхи хүү ухаантай хүү юмаа биширч бнашүү урам орчлоо энэ сэдэвээр бодоод зүрхэлж өгөхгүй бсан юм а хүүтэй болмоор бна шүү
Зочин · 2019/02/22
Би 2 өргөмөл охинтой ухаан орох цагаас нь эхлэн учир зүйг нь хэлж өгч байсан одоо том болцгоосон ижий аавдаа ухаангүй хайртай дарав дардайна булавбулавч бултайна гэдэг эхнээс нь л орчлонг таниулах хэрэгтэй Учрыг таниулах тусам улам ижий аавдаа хайртай болсондоо миний хоёр охин
Зочин · 2017/08/09
setgel zuich d ochson ni deer ooroo
Зочин · 2017/08/08
Сэтгэл зүйчид ханд. Их үр дүнтэй байдаг юм шүү
Хүүхэдгүй хүн · 2017/08/07
Хэцүү үедээ өөрөө авчирч өгчихөөд том болохоор нь авна гэдэг энэ хатуу харгис зан хаа сайгүй хүнд хүүхдээ ӨГСӨН хүн болгонд байдаг юм билээ. Ингэдэггүй ч буянтай хүмүүс зөндөө байдаг. Хүүхэд нь бага насных бол юмны учрыг ойлгохгүй л дээ. 14 нас гэдэг бол яг шилжилтийн үе. Ийм үед нь их л эвтэйхэн хэлж, ярьж, ойлгуулахгүй бол их л эгзэгтэй нас. Ер нь хүнд өргөгдсөн хүмүүс төрсөнөө ихэвчлэн буруутгах гээд байдаг юм билээ. Би л илүүдсэн нь, намайг л өгсөн бусад нь гэртээ элэг бүтэн аав ээжтэйгээ байхад гэх мэт. Үр хүүхэдгүй хүмүүст хүүхэдээ үрчлүүлсэн хүн уг нь их буян хийснээ ойлгодог ч болоосой. Салах гэж байсан 2 хүн, хүүхэд үрчилж аваад өөрсөдөөс нь үр хүүхэд гарч өнөр өтгөн болсон байдаг.
Нэг ажигласан зүйл гэвэл үр хүүхэд авч байгаа хүмүүс сайн тохиролцох хэрэгтэй. Ялангуяа ах дүүс, эгч дүүс, төрөл садны хүмүүс.
Миний нэг танилын төрсөн дүү нь хүүхдээ авчирч өгчихөөд 8 жил болоход хэд авч явж хэд авчирч өгөв мэдэхгүй. Хүний сайхан сэтгэл рүү ус цацаж, хүүхдийнхээ хувь заяагаар ингэж тоглоод хэрэггүй л байгаа юм даа. Аргаа барсан үедээ авчирч өгчихөөд эцэст нь ингэж болохгүй ээ.
Энэ хүүгийнх нь ухаан л мэдэж дээ. Хүүхдээрээ хүнийг хуурах маш том нүгэлд тооцогддог гэсэн шүү. Тэр хүүгийн төрсөн эх нь энэ сэтгэгдэлийг олж уншаасай билээ. Энэ айлыг ямар их аз жаргалтай болгосныг ойлгоосой. Тэр хүү нь ч гэсэн аль алийг нь 2 талаар бодож ойлгох хэрэгтэй.
Төрүүлсэн эхдээ талархаж, өсгөсөн ээж аавынхаа ач тусыг сайн ойлгох хэрэгтэй.
аагий · 2017/08/06
хүүд чинь хугацаа хэрэгтэй өөрт чинь бас аргадаад байвал дордоно зүгээр түр орхичох
zochin · 2017/08/04
Жаахан хүлээх хэрэгтэй болж дээ ухаантай бол ойлгоод та нарыг хайрлах биз уулаасаа удам муутай бол цааш эргэнэ биз дээ
зочин · 2017/08/04
Би ч өргөмөл хүүхэд. Нас нэмэгдэх тусам өсгөсөн ээж ааваа улам их хайрладаг юмаа. Одоо 14 бол шилжилтийн нас нь хэцүү л дээ. Цаг хугацааны л асуудал.
зочин · 2017/08/04
14 настай том хүү болсон байна хүүдээ сайн хэлээд ойлгуул ойлгоно эх эцэг дүү нарыгаа ойлгоно төрүүлсэн эх яахав төрүүлээд орхисон хэрэг хүн өсгөснөө л гэдэг юм даа,,, би ч гэсэн айлын өргөмөл надад хүлээн зөвшөөрөх хугацаа л хэрэгтэй байсан муу айлд өгөөгүйд нь баярлаж явдаг,,,тэрнээс биш гэдсэндээ багтааж болсон юм чинь гэртээ багтааж болоогүй л юм байхдаа гэж бодоод,,, өсгөсөн аав ээж дүү нартайгаа одоо ч жаргалтай амьдарч явна аав ээж хоёртой хайртай шүү энэ хорвоогийн аз жаргалыг хүсье эрүүл энх урт удаан насалж үүрд хүүтэйгээ хамт байгаарай гэж бурханаас гуйя,,,,