”Зүүдийг минь эргүүлж өгөөч буюу стриптиз блюз” жүжиг, “Хоёр өдөр, гурван шөнө”, “Сексийн эрх чөлөө” зэрэг эротик кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Анхням тун удахгүй хуримын зар дуулгах сурагтай.  Учир нь жүжигчин бүсгүйг сүүлийн үед өөрөөсөө 15 насаар ах Волейболын дасгалжуулагчтай гэрлэх гэж байгаа талаар хэвлэлүүд шуугиж эхэлсэн юм. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Анхням айлын эзэгтэй, алаг үрсийн ээж болоод нас тогтож, хорвоогийн жамаар намба сууж, даруу төлөв байх бололтой. Анхням нь нэг хүүтэй бөгөөд өмнөх нөхрөөсөө салаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм.