Мадридын хөлбөмбөгийн “Реал” клуб “Барселоныг” 2:0-ийн харьцаагаар хожин Испанийн супер цомын тэмцээнд аваргаллаа. Тоглолт Мадридын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.

Тоглолтын 4 дэх минутанд Марко Асенсио анхны гоолыг хийсэн бол мөн 39 дэх минутанд Карим Бензема дахин нэг гол оруулжээ. 

Хоёр багийн эхний тоглолт 8 дугаар сарын 13-нд Барселонд болж 3:1-ийн харьцаагаар “Реалын” ялалтаар өндөрлөсөн юм. Хариу тоглолтонд Португалын довтлогч Криштиану Рональду оролцоогүй ба тэрбээр эхний тоглолтонд 57 дахь минутанд сэлгээгээр орж 80 дахь минутанд багийнхаа хоёр дахь гоолыг хийсэн юм. Энэ тоглолтын үеэр К.Рональду шүүгчийг түлхэсний улмаас таван тоглолт өнжих шийтгэлийг хүлээсэн юм.

 

“Реал” клуб уг шийдвэрийг давж заалдсан боловч хэрэгсээгүй тул К.Рональду таван тоглолт өнжин тоглолтыг үзэгчдийн суудлаас үзэж байгаа ажээ.

 

Испанийн супер цомын анхны тэмцээн албан ёсоор 1982 онд нээлтээ хийсэн ба тэрнээс хойш тус тэмцээнд Барселон клуб 12 удаа, Реал клуб 10 удаа түрүүлээд байгаа аж.

 

О.Барс