Зурган дээрх эмэгтэйг Бланш Мониэ (Blanche Monnier) гэдэг бөгөөд тэрээр 1849-1913 он хүртэл амьд явсан бөгөөд энэ хугацаанд хэний ч төсөөлөмгүй аймшигт хувь тавилангаар амьдарч байжээ. Бланш Мониэгийн гэр бүл язгууртан гаралтай айл байсан юм.

Тэрээр 25 настай маш царайлаг, бие хаа сайтай ирээдүйн боломжит сүйт бүсгүй хэмээн нэрлэгдэж байсан аж. Ээж нь ч түүнийг язгууртнуудад аль хэдийн гэрлүүлэх тухай ам гарсан байтал охин нь ядуу өмгөөлөгч залууд дурлаж түүнтэйгээ гэрлэнэ хэмээн зүтгэхэд ээж ах нь маш их эсэргүүцэж байв. Учир нь  тэр үед өөр давхаргын хүмүүс хоорондоо гэрлэвэл шившиг хэмээн үздэг байжээ.  Бланш ээжийнхээ эсэргүүцэхийг үл тоон, түүнтэйгээ гэрлэнэ гэж хэлээд ор сураггүй алга болсон байна. 25 жилийн турш бүгд түүнийг хайртай хүнтэйгээ гэрлээд яваад өгсөн гэж бодож байсан ч, нэг хүн айлын дээврийн өрөөнд гинжлэгдсэн хүн байна гэж мэдүүлснээр Бланшийг олж авчээ. Тэр 25 кг болтлоо турж эцсэн байжээ.

 Бланш Мониэ хоригдож байх хугацаандаа хоолны үлдэгдэл шавхруугаар хооллодог байсан ба хархнуудтай цуг амьдарч байсан юм. 

25жилийн турш гэрэл үзээгүй болохоор гэрлээс үхтлээ айж байсан гэдэг... Цагдаа нар Бланш Мониэг цагаан даавуугаар ороон гаргаж авах үед ээж нь маш тайван кофегоо уусаар сууж байжээ. Түүний эх баривчлагдснаас хойш 15 хоногийн дараа өнгөрсөн бол харин  охин сэтгэц мэдрэлийн эмгэгтэйгээрээ 13жил еще амьдраад насан эцэс болжээ. Энэ явдал тухайн үеийн нийгэмд шуугиан тарьж байсан бөгөөд сонин хэвлэлүүдээр Бланш охины өрөвдөм хувь тавилангийн талаар тасралгүй нийтэлж эмгэнэл илэрхийлж байсан гэдэг...