Нөхөр эксээ хайгаад байх боллоо
2017/08/18
Би нөхөртэйгээ жил гаран үерхэж байгаад жирэмсэн болсон болохоор нэг гэрт ороод амьдарсан. Одоо охин маань таван сартай. Ажилдаа орох гэхээр охиныг харах хүнгүй болохоор гэртээ л байгаа. Нөхөр ажлаасаа оройтож ирдэг. Ирэхэд нь халуун хоол цайтай, цэвэрхэн яваг гэж уг нь их л хичээх юм.
Даанч нөхрийн сэтгэл надтай биш өмнөх хайртай байсан хүүхнээ хайгаад байна. Гэрийн компьютерт ФБ нь хадгалаастай байдаг. Би хаа нэг шалгадаг. Тэгсэн хайлтан дээр нь өмнөх найз бүсгүйгээ хайж байгаа бололтой нэрийг нь төрөл бүрээр бичсэн байна лээ. Уянга, Учка гэх мэтээр хайгаад байна лээ.
Уг нь ч охиндоо амь. Надтай ч асуудалгүй л байх юм. Тэгсэн хэрнээ эксээ гэнэт хайгаад байхаар нь гайхаад л байна. Би хангалтгүй байгаа юм байхдаа. Уг нь хэрэндээ л хичээж хэвийн жиндээ очиж гэрийнхээ төсөвт чадлынхаа хэрээр л мөнгө олж байна.
Хайж яах гэж байгаа юм болдоо. Мэдээгүй юм шиг байх уу? Араар тавьж тэр нь надад баригдах вий дээ гэж айх юм.
Зочин · 2017/08/26
өөрөө сайн бодоод дүгнээд үз гэр бүлдээ хэр цаг зарцуулж байна энэ нь ажил тараад гэртээ байх хугацааг хэлж байгаам шүү хэр халамжтай байна үр хүүхэд эхнэртээ хэр халамж тавьж байна вэ одооо бол нэг үеээ бодвол нөхрөө дүгнээд хэлчих мэдэгдэхүүнтэй л болсон байх ер нь хув хүн талаас аа миний нөхөр хэр хүн бэ хэр ухамсартай хүн бэ гээд сайн бод. эрчүүд гэх нь ч юу юм урьд нь нэг бүсгүйтэй байсан бол зүгээр хайж харах нь энгийн зүйл яахвээ юу хийж яаж яваа бол энээ тэрээ юм бодоод хайдаг л юм тэрнээс хуурах гэж байна гэж шууд ойлгож болкү энэ нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлнө. ярилцаад чи тэглээ энээ тэрээ гэж хэлэх нь эртэднэ учир нь history гоо устгаад бүүр нарын болно эсүүл битгий гэсэн зүйлрүү эрчүүд гүйх нь олон шүү. нэг зүйл хэлий хүүхэд чинь нялх юм байна сошиалаар нялх хүүхэдтэй эрчүүд араар тавихаар хүүхэд нь ямар нэгэн юманд түлэгддэг гээд л байна гэдгийг дэлгэрэнгүй нөхрийнхөө сэтгэлд ортол хэлээд үз энэ бол миний мэдэх үнэн зүйл шүү олон ч хүнээс сонслоо хүүхэд нь түлэгдэж гэмтсэн хүнээс хүртэл бататгаж асууж байсан. эрийн завхайрал хүүхдэд эмийн завхайрал нөхөрт нь тусдаг юм байна лээ
55 · 2017/08/24
teneg zuvulguu
enhee · 2017/08/20
chinii araar tabih gej baigaa yum.chamd bol yuch gej hudlaa helne.bi enheree tegj huursan.barigdahgvil bol heden jileer yabna shvv.erthen hel amaa ololtsooroi.bolohgvi bol erthen salaarai minii dvv