Татварынхан ажлаа хий!!!
2017/08/23
НӨАТ-ын буцаан олголт гээчийг татварынхан анх санаачилсан. Тэдний үзэж байгаагаар иргэд, ААН татвараас мөнгөө нууж байгаа болохоор түүнийг нь ил болгох зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн гэж байгаа. Хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байхад өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ хууль баячуудын явуулдаг газруудад үйлчлэхгүй, эгэл ардын үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, үйлчилгээний газарт дээд зэргээр үйлчилж байна.
Тэгвэл баячуудын худалдан авалт хийдэг газрууд
· Баримт хэвлэж өгсөн ч та сугалаанд оролцох эрхтэй гэхдээ НӨАТ-ын буцаалтын мөнгө авахгүй. Учир нь манайх НӨАТ төлөгч байгууллага биш гэсэн агуулгаар дуртай дургүй хэвлэж өгдөг.
· Тооцоог НӨАТ ороогүй үнийн дүнгээр бичээд ирлээ гэж худалдан авагчид шууд тулгадаг. НӨАТ-тай нь авъя гэхээр нэгэнт бичсэн болохоор боломжгүй гэх тайлбар өгдөг.
· Эсвэл НӨАТ өгдөггүй. Нэхэхээр манайх баримт гаргадаггүй гэх.
· Манайх интернетгүй тул баримт хэвлэх боломжгүй байна.
· Энэ машин нь эвдэрсэн тул баримт хэвлэх боломжгүй байна.
· Яг одоогоор боломжгүй байгаа тул та мэйл хаягаа үлдээнэ үү гэдэг. Гэвч эргээд НӨАТ-ын сугалааны дугаар явуулдаггүй.
· Интернетээр гар утасны төлбөр төлөхөд Unitel баримт өгдөггүй. Заавал өөрийн биеэр очиж төлбөр төлсөн тохиолдолд баримт хэвлэж өгнө. Харин баримтаа нөхөж авъя гэхээр нөхөж өгөх боломжгүй гэсэн тайлбар өгдөг.
· Баримт өгсөн ч ААН илгээгээгүй гэх мэтээр иргэдийг чирэгдүүлж байгаа.
· Зарим газар тэнэг хүн хуурч байгаа юм шиг зарлагын баримт бичиж өгч байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл баримт өгөхгүй байна гэдэг нь бусдыг ашиглан хөлжиж байгаагаас ялгаагүй үйлдэл. Хууль, дүрэм журам бүгдэд тэгш үйлчлэх ёстой. Татварын Ерөнхий газрын дарга Д.Занданбат та ажлаа хйиж, нэг сарын аян зохион байгуулаад өгөөч. Эс бөгөөс зарим нэгэн нь хуулиас гадуур байж, бусдыг мөлжиж амьдарсаар байна.
Уг нь НӨАТ-ын буцаалт хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэтэл энэ мэт асуудлыг гаргахгүй байхад Татварын Ерөнхий газар анхаарч ажиллах ёстой ч нэгдсэн арга хэмжээ авлаа, сарын аян хийлээ гэж дуулдсангүй.
Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь ч гэсэн үүрэх ёстой шүүү. Ажлынхаа алдаа дутагдлаа нөхөхөд анхаарч ажиллаарай Татварынхаан, ялангуяа Д.Занданбат дарга аа.
А.Баярмаа
иргэн · 2017/08/25
хахах та хаана явнаа Зоригт дарга нас бараад дараагийн дарга томилодоод зөндөө удаж бна. эхлээд цаг үеэ мэдэр??
tax · 2017/08/25
НӨАТ-н босго давсан тохиолдолд НӨАТ төлөгч болдог.
иргэн · 2017/08/25
Орон нутагт хэвлэлийн үйлчилгээ эрхэлдэг, тв ажиллуулдаг газрууд НӨАТ гэсэн зүйлийг ерөөсөө мэддэгүй нөат төлөгч биш гэдэг, энэ бизнес эрхлэгчид нөат-өөс чөлөөлөгдсөн байдаг юмуу?
Зочин · 2017/08/25
Баримт өгсөн ч ААН илгээгээгүй байна гэсэн хариу маш их ирдэг шүү.
Лхагвасүрэн · 2017/08/24
Миний бүртгүүлсэн баримтын 7 - 8 хувь нь ямар нэгэн байдлаар баталгаажаагүй
тэнэгт · 2017/08/24
Зах буюу бөөний худалдаанд нэмүү өртөгийн татвар аввал хөдөөнийхөн ялангуяа ядуучууд бүгд тараншайд орно тэгээд монголчууд сэндвай хөдөлбөрч байхгүй монгол дампуурна шүү
Сүхээ · 2017/08/24
НӨТ-ийн хууль хэрэгжихгүй байгаа тул Занданбатыг огцоруулья,Чингэлтэй дүүргийн бүх цайны газраас 1 ширхэг НӨТ-ийн баримт авч чадсангүй шалгаарай.
tatvar tulugch · 2017/08/24
Tatvariinxan gej ineedtei umnuus ni ichij uxmeer. mungu unagaj, tuugeeree ger ornoo tejeegeed l .... unetei zunx barix gej yadaad l... xunii zovj olson mungiig avaxiin tuld axiu akt tavina.... tegeed uursduu xudulmuruuruu mungu olson aytai ichix bulchirxaigui urne.... xuuxduudee unetei surguulid yavuulna....
zochin · 2017/08/24
Татварынхан ажлаа хийхгүй байна. Баримт өгөхгүй газрууд татварын байцаагч нарт авилга өгдөг биз дээ, бүх захууд, нотариатынхан ер бүгд л баримт өгөх боломжтой доо, хуулиа хэрэгжүүлээч
зочин · 2017/08/24
Хахууль авч байгаа байцаагчийг илчилвэл өндөр дүнтэй мөнгөн шагналтай гээд зарлаад өгөөч тэгэхгүй бол эд нар чинь 60 тэрбумд өгсөн мөнгөө олж авахын тулд хөдлөхгүй шүү
зочин · 2017/08/24
Хармаа ухаж хулгай хийхээ зогсоогооч хаана байна зах худалдааны төвүүдэд баримт олгоно гэсэн чинь удирдлагыг нь солих хэрэгтэй байна ажлаа хийдэг мэддэг чадварлаг шударга ажиллах залуучууд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна цаг үеэ мэдрээч дарга нь Зоригт билүү чадахгүй бол орны чинь хүн ажлаа хийг зайгаа тавь
Зочин · 2017/08/24
Албатай юм шиг дарамталж идэж ууж, наргиж дарвисан хүмүүс л байдаг ш дээ
zochin · 2017/08/24
ugaasaa tatvariinhan gej kofe uuj, hudlaa hov yarisan yarvaisan yumnuud l bdag shd. davarsan hoolnii savnuudiig halaad orond n zaluu bolovson huchin avaachee,
sanaa · 2017/08/24
Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд ээмэг, зүүлтний туслах материал, даавуу зардаг дэлгүүр НӨАТ-ын баримт олгож эхэлсэн хугацаанаас хойш лав нэг ч удаа баримт өгч байгаагүй
татварынхан сохорооч · 2017/08/23
монголд ихэнх дэлгүүр баримт өгдөггүй. татварынхан мэдсээр бгаа. өөрсдөө огт явж харж ажилладаггүй. бүх захууд дээр хамгийн их мөнгө хөдлөж бгаа.хэн нь хууль биелүүлээд хэн биелүүлэхгүй явж болох бна зарлаад өгөөч
Зочин · 2017/08/23
Хорооллын мянган нэрййн лангуунуудд, бас үсчингүүд мөн Bozzulo гэдэг дэлгүүр баримт өгдөггүй
zochin · 2017/08/23
Tsetseg tuviin beleg dursgaliin delgyyr arai dendyy ih orlogo oldog bj gants ch udaa BARIMT ugch yzeegyi arai dendyy shy Yyniig anhaaraachee!!!
Зочин · 2017/08/23
Хангалттай шовгор авдаг учир хөдлөхгүй байгаа бизээ?
Энхтөр · 2017/08/23
Татварынхан энэ ажлыг сайн зохион байгуулалт хийхгүй бол ингэж байгаад огт байхгүй болж мэдэхээр байна шүү.
дэмжиж байна · 2017/08/23
Бүх төрлийн захууд НӨАТ өгөхгүй байгаа. Яахаараа татварынхан алгуурлаад байгааг ойлгохгүй байна. Барилгын зах, Барс зэрэг орлого ихтэй лангуунууд НӨАТ өгөх бүрэн боломжтой. ЗӨВХӨН татварынханд сонирхол алга гэж ойлгож байгаа
Занданбат · 2017/08/23
Хотын төвийн алт мөнгөний дэлгүүр,бараа, хүнсний дэлгүүр Цэцэг төвийн бэлэг дурсгалын дэлгүүр цайны газрууд бүгд НӨТ төлдөггүй ,Монфа эмийн сан гэх мэт.
зочин · 2017/08/23
энэ мөнгөн завьяа мэтийн алт мөнгөны дэлгүүрт нөат баримт өгөхгүй бна. тэгсэн мөртлөө өдөрт доод тал нь сая гаран төгрөгийн орлого хийж бн. гэтэл өдөрт 150000 төгрөгийн орлоготой жижиг дэлгүүрийг шахаж бгд нөат авч бга нь шудрага явдал мөн үү
zochin · 2017/08/23
Улаанбаатар их дэлгүүр тэнгэрт тулсан үнээр бараагаа зарчаад баримт огт өгдөггүй. яг л дээр хэлсэнчлэн олон арга замаар хуурдаг. баримт авбал 10 хувиа нэмж төл гэж тулгаж байна лээ.
доржоо · 2017/08/23
Татварын даргаа ажлаа хийгээч чадахгүй бол зайлаачээ . энэ бүгд үнэн юм. ААН-үүд баримтаа илгээдэггүй худлаа янз бүрийн шалтаг хэлээд өгөхгүй. гадуур ямарч ажил зохион байгуулахгүй болохоор аргагүй шүү дээ. татварын байцаагчид гэж дарамталж хахуул авсан нөхөд байгаа шүү дээ та бүхэн яг одоо татварын байцаагч юу хийж гээч дуртай газартай ААН-ээр зардалаа даалгаад зугаалж байна. би нүдээрээ хараад явж байхиймаа. ингэж байхад улс орон яаж дээшлэх вэ дээ Эрхэм дарга Занданбал та чадахгүй бол зайгаа тавьж өг
Зочин · 2017/08/23
нөат-ийн баримтаа илгээгээгүй аж ахуйн нэгжүүдийг тэр үнийн дүнгээр нь торгож байхгүй бол олон газар барит илгээхгүй байна
Зочин · 2017/08/23
МТ-н офисын зүүн талд байрны попвалд бичиг хэргийн бөөний дэлгүүр гэж байна. Тэнд наад татвар үйрчирдэггүй бололтой.
xotiin irgen · 2017/08/23
Пээ яасан үнэн юм бичээ вээ.... яг л ийм байдаг шүү
tax · 2017/08/23
Татварын алба ажлаа хийгээгүй бол та тэгж НӨАТ-ын буцаан олголт гэж авах уу? НӨАТатвар гэдгээ ч мэдэхгүй явж бсан биз. Өвөл тэгээд НӨАТ-ын буцаан олголтоо аваад идсэнээ мартаа юу? цуцу
Зочин · 2017/08/23
Үнэн шүү, ажлаа хийцгээ, заримдаа баримтыг нь оруулах гэхээр "бүртгэгдсэн" гэх юм билээ, худалдагч нар нь апп-ндээ татаад авчихдаг юм уу, луйварын нийгэм...