П.Орхон ДАШТ-ний алтан медалийн эзэн болоо
2017/08/24
“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон өрсөлдөгчөө ялж алтан медалийн эзэн боллоо.
Алтан медалийн төлөөх барилдааны өрсөлдөгч нь ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткач байсан бөгөөд түүнийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав.
Тэрбээр Парисын дэвжээнд эхлээд Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0-ээр, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээ барилдаанд Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялсан ба хагас шигшээд Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр (13:0) ялснаар шигшээ барилдаанд шалгарсан билээ.
behee · 2017/08/24
dasgaljuulagch ix sain bna .ta shaivaa olimpid tyryyg abuulaxiig xysie
behee · 2017/08/24
gaixamshigtai mundag oxin bna. daraa ni japand neg xaruulaad ogooroi ix amgilt ereeg bnaa dyydee
ү күн · 2017/08/24
а
zochin · 2017/08/24
sain bn
Ax ni · 2017/08/24
Bayar hurgie! Burhan eveeh boltugai.
Зочин · 2017/08/24
mundag
mgl · 2017/08/24
mash ih baharhaj bn
mgl · 2017/08/24
saikhan bn aa
z · 2017/08/24
mundag ohin ugaasaa hoosongui hun l kaorig yalnal daa