Монголын хувцас загварын ертөнцөд хүч түрэн орж ирж буй “SALIRE TULIPANO” буюу залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан, шинэ жилийн баярт зориулан урласан “HAUTE COUTURE-2014” гоёлын даашинзны загварын шоу “Blue moon art gallery”-д 2013 оны 12-р сарын 18-нд 20:00 цагаас ганцхан удаа зохион байгуулагдах гэж байна.

  Энэ үдэш залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын гоёлын даашинзны коллекц та бүхэнд хүрэхийн зэрэгцээ “Gabaya glamour boutique”-ээс та бүхний шинэ жилийн баярын гангараанд санал болгож буй даашинзуудыг сонирхуулах юм. Түүнчлэн ”URAN BOUTIQUE” таны үдшийн гангараанд өнгө нэмэх "JEWELRY"-нүүдээ танилцуулах ажээ.

    Залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нар Солонгос улсад загвар зохион бүтээгчээр суралцан, амжилттай төгсөж ирсэн даруйдаа "SALIRE TULIPANO" нэртэй анхны загварын шоугаа өнгөрсөн зун амжилттай зохион байгуулсан билээ. Ингээд хувцас, загварын ертөнцийн үнэнч шүтэн бишрэгч эрхэм та бүхнийг “HAUTE COUTURE-2014” гоёлын даашинзны коллекцыг сонирхож нэгэн сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсч байна.


www.URLAG.mn