Д.Отгондалай хүрэл медаль хүртлээ
2017/09/02
Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдсан Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд шалгарч хүрэл медалийн болзол хангасан билээ.
Тэгвэл өчигдөр шөнө Монголын цагаар 00.00 цагаас хагас шигшээд Рио олимпийн наадмын мөнгөн медальт Францын боксчин Софъян Оумихатай тулалдсан юм. Ялалт байгуулвал мөнгөн медалийн болзол хангах байсан ч гурван үеийн тулааны шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээснээр хүрэл медалийн эзэн боллоо.
2016 олимпийн наадмын хагас шигшээд Д.Отгондалай Францын боксчин Софъян Оумихад ялагдаж хүрэл медаль хүртэж байсан юм. Харин жилийн дараа дахин учраа таарсан нь энэ юм. Хэдийгээр манай тамирчин тулаан давуу тоглолтыг үзүүлсэн ч шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн билээ.
МАНЖИЛЖАВ · 2017/09/03
ОТГОНДАЛАЙ МААНЬ ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ДАЙТАЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ МОНГОЛЧУУД БИДНИЙГЭЭ ДАХИН БАЯРЛУУЛЛАА ШҮҮ.МОНГОЛ УЛСЫН ТӨР ЗАСАГ БОКСЫН ХОЛБООНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ НЬ ШИЙДЭЖ ӨГӨӨД ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ БЭЛТГЭХ ЮМ БОЛ БОКСЫН ДЭЛХИЙН БОЛОН ОЛИМПЫН АВАРГА ОЛОН АРВААРАА ТӨРӨХ БОЛОМЖ ДҮҮРЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ.